x

Японд парламентын доод танхимын ээлжит бус сонгууль болж байна

Японы парламентын гол танхим болох доод танхимын ээлжит бус сонгууль өнөөдөр болж байна. Хэдийгээр зарим бүс нутагт их хэмжээний цас орсны улмаас зарим сонгогч саналаа өгч чадахгүй байх магадлалтай байгаа ч анхны эмэгтэй Ерөнхий сайд Такаичи Санаэ илт давуу ялах төлөвтэй байна.

Ерөнхий сайд Т.Санаэгийн удирддаг консерватив эвсэл парламентын доод танхимын 465 суудлаас ойролцоогоор 300 суудал авахаар байгааг сүүлийн өдрүүдэд явуулсан санал асуулгуудын дүн харуулжээ. Хэрэв Т.Санаэгийн удирддаг Либерал ардчилсан нам болон Японы Инновацын нам (Ишин) 310 суудал авбал ямар ч хуулийг батлах боломжтой болно. Эрх баригч эвсэл сонгуульд ялагдвал огцорно гэдгээ Т.Санаэ мэдэгдсэн юм. 

Энэ удаагийн сонгуульд 1 284 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 289 гишүүн нэг мандаттай тойргийн санал хураалтаар сонгогдох бол 176 гишүүнийг намын жагсаалтаар сонгоно. Захиргааны асуудал, харилцаа холбооны яамны мэдээлснээр, сонгогчид орон нутгийн цагаар 7:00-20:00 цаг хүртэл 44 642 санал авах байранд саналаа өгөх боломжтой. Гэвч Япон тэнгисийн эрэг дагуух бүс нутгуудад их хэмжээний цас орсны улмаас зарим санал авах байр эрт хаагдаж магадгүй байна.

Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал сонгогчдын ирцэд ихээхэн нөлөөлөх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ цаг уурчид хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл их хэмжээний цас орно гэж урьдчилан мэдээлсэн тул олон сонгогч урьдчилсан санал хураалтад оролцжээ. Албаныхны мэдээлснээр, сонгогчдын 20.09 хувь нь нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 7-ны хооронд урьдчилсан санал хураалтад оролцсон нь 2024 оны доод танхимын сонгуулийн урьдчилсан ирцээс 26.56 хувиар илүү байна.

Сонгуулийн кампанит ажлын гол сэдэв нь эдийн засаг байв. Ажиглагчдын хэлснээр, сонгогчид үнийн өсөлтөд хамгийн их санаа зовж байна. Нэр дэвшигчид мөн гадаад иргэдтэй холбоотой бодлого, сүүлийн саруудад сонгогчдын сонирхлыг ихээр татаж буй асуудлуудад анхаарал хандуулсан байна. Харин гадаад бодлогын асуудлууд кампанит ажлын үеэр бараг хөндөгдөөгүй байна.

Reuters 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top