Disney компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нд албан тушаалаа хүлээлгэн өгч, тэтгэвэртээ суухаар болжээ. Түүний залгамжлагчаар компанийн цэнгээний паркуудыг удирдаж буй 54 настай Жош Д’Амаро томилогдсон тухай Variety мэдээлсэн байна.
Айгер 2005 оноос хойш Disney-ийг удирдахдаа Marvel, Pixar, Lucasfilm, 21st Century Fox зэрэг томоохон студийг худалдан авч, Disney+ стриминг үйлчилгээг эхлүүлсэн юм. Тэрээр 2020 онд албан тушаалаасаа буусан ч цар тахлын үеийн хүндрэлийн улмаас компанид эргэн ирж, захирлуудын зөвлөлийн хүсэлтээр удирдлагыг түр хугацаанд үргэлжлүүлсэн байна.
Жош Д’Амаро 1998 оноос хойш Disney-д ажиллаж, бизнес, маркетинг, үйл ажиллагааны чиглэлээр олон албан тушаал хашжээ. Тэрээр 2020 оноос компанийн цэнгээний паркуудыг удирдаж байгаа бөгөөд Айгерийн бүрэн эрхийн хугацаа дуусмагц Disney-ийн удирдлагыг албан ёсоор хүлээн авах юм.
Эх сурвалж: Officelife



