x

Орос, АНУ, Украины төлөөлөгчид Абу-Дабид дайныг зогсоох асуудлаар уулзав

Орос, АНУ, Украины төлөөлөгчид өчигдөр Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Даби хотод уулзлаа. Талууд хэлэлцээгээ пүрэв гарагт буюу өнөөдөр үргэлжлүүлэхээр болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн Украины нэгэн албан тушаалтан Axios хэвлэлд ярилцлага өгөхдөө, уулзалтын эхний өдөр үр дүнтэй болсон гэсэн байна. Уулзалтуудыг хаалттай хэлбэрээр хийж байгаа юм.

Оросын төлөөлөгчдийг Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков, Украины талыг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров нар ахлан оролцож байгаа бол АНУ-ын талаас хэлэлцээнд Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер, мөн Армийн сайд Дэниел Дрисколл нар оролцож байгаа аж.

Украин, Америкийн албан тушаалтнуудын ярьсныг эш татан Politico сонинд мэдээлснээр, уулзалтын үеэр талууд газар нутгийн асуудлыг хэлэлцсэн байна.

Орос, АНУ, Украины төлөөлөгчдийн гурван талт уулзалтууд нэгдүгээр сарын 23-24-нд Абу-Дабид болж, дайныг зогсоох талаарх АНУ-ын санал болгосон төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Эх сурвалжуудын мэдээллээр, талууд хэд хэдэн заалт дээр санал нэгдсэн ч газар нутгийн асуудлаар тохиролцоонд хүрээгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эхний шатны хэлэлцээний дараа мэдэгдэхдээ, шийдэгдээгүй байгаа ганц асуудал бол Донбассийн асуудал гэжээ. Оросын тал Донбассаас Украины цэргийг гаргахыг шаардаж байгаа бол Киев энэ шаардлагыг эсэргүүцсээр байгаа аж. Донбасс нь Украины бүрэлдэхүүнд багтдаг боловч зарим газар нутаг нь Оросын цэргүүдийн хяналтад байгаа юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 48 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 53 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 57 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 4 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 11 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 15 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 18 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 35 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 49 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 53 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 56 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 15 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 17 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 22 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 24 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 30 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 37 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top