x

Хятадад цахим луйврын гэмт хэрэгтнүүдийг цаазаар авчээ

Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр бүлийнхний байгуулсан гэмт бүлэглэлийн гишүүд бөгөөд Хятадын 14 иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж Шэнжэн хотын шүүх мэдээлжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус шүүхээс “санаатайгаар хүний амийг хөнөөсөн, санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан, хууль бусаар бусдын эрх чөлөөг хязгаарласан, луйвар үйлдсэн, янханчлалд татан оруулсан” гэсэн зүйл ангиудаар дээрх хүмүүст ял оноосон байна. Дээрх бүлэглэлийн нэг гишүүн 11 тонн метамфетамин гэдэг мансууруулах бодисыг үйлдвэрлэн борлуулсан хэрэгт буруутгагджээ.

“Синхуа” агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 29-нд Вэнжөү хотод дээрхтэй ижил хэргүүд үйлдсэн Мин овогтийн гэр бүлийн мафийн 11 гишүүнийг цаазаар авсан байна.

Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Мьянмар улсын хил орчмын бүс нутагт хилийн хяналтыг хэрэгжүүлэх төрийн бүтцүүд бараг ажиллахгүй байгаа тул тэнд цахим луйврын төвүүд олноор байгуулагдаж, олон мянган хүнийг ажиллуулж байгаа ажээ. Гэмт бүлэглэлүүд интернэтээр мөрийтэй тоглоом зохион байгуулж, телефон утсаар луйвар хийх замаар их хэмжээний мөнгө олдог байна. Тэд гадаадын иргэдийг олноор нь хүчээр скам төвүүдэд авчирч, албадан ажиллуулдаг ажээ.

Бай, Мин овогтынхон болон бусад хэд хэдэн бүлэглэл олон жилийн турш Мьянмары Лауккай хотыг хяналтдаа байлгаж, цахим луйвар хийхээс гадна казино, янхны газар ажиллуулдаг байв.

Сүүлийн үед Хятад улс Мьянмар, Тайланд, Камбож улсуудтай хамтран цахим луйврын төвүүдийн эсрэг идэвхтэй ажиллагаа өрнүүлж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 33 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 42 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 51 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 15 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 35 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 41 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 46 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 51 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 11 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 58 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 42 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 50 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top