x

Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв

Одоогоос яг нэг жилийн өмнө Вашингтонд зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас Оросын уран гулгагчид амиа алдсан билээ. Уг осол нислэгийн диспетчерүүдийн алдаанаас үүдэлтэй гэдгийг АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн /NTSB/ дарга Женнифер Хоменди мэдэгдсэн байна.

Ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан боловч диспетчерүүд хэт ачаалалтай ажиллаж байсан учраас алдаа гаргаж, цэргийн нисдэг тэргэнд буруу маршрут өгсөн гэх дүгнэлтийг мөрдөн байцаагчид хийжээ. Уг нисдэг тэрэг онгоц буух талбайд огт байх ёсгүй байсан гэдгийг Хоменди дурдсан байна.

Үүний зэрэгцээ Иргэний агаарын тээврийн удирдах газрын ажилтнууд ослын талаарх мэдээллийг өгөхгүй байсан нь байгууллагынхаа нэр хүндийг хамгаалах гэсэн удирдлагын зүгээс “дарамт шахалт” ирэхээс айсан хэрэг байжээ. Түүнчлэн диспетчерүүдийн ажлын ачаалалтай холбоотой асуудлыг олон жилийн турш шийдэхгүй явсаар ирснийг Хоменди хүлээн зөвшөөрлөө.

Эмгэнэлт ослын тухайд, 2025 оны нэгдүгээр сарын 30-нд шилжих шөнө зорчигч тээврийн American Airlines компанийн Bombardier CRJ700 нисэх онгоц буух үедээ цэргийн нисэх хүчний Sikorsky H-60 (Black Hawk) нисдэг тэрэгтэй мөргөлдсөний улмаас 28 хүн амиа алдсан юм. Тэдний дотор уран гулгалтын 1994 оны дэлхийн аварга Евгения Шишкова, Вадим Наумов, ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Инна Волянская, Оросын уран гулгалтын тамирчин Александр Кирсанов, нисэх багийн 4 гишүүн байв. Мөн нисдэг тэргэнд байсан 3 хүн амиа алджээ.

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 33 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 42 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 51 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 15 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 35 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 40 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 46 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 51 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 11 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 58 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 42 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 50 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top