x

Европын Холбоо Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусыг террорист байгууллагаар зарлав

Ираны цэрэг-улс төрийн гол байгууллага болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусыг террорист байгууллага гэж зарлах шийдвэрийг Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар пүрэв гарагт Брюссельд уулзахдаа гаргажээ.

Энэхүү шийдвэрийг Иран даяар энэ сарын эхээр өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэдэн мянган хүнийг хөнөөсний хариуд гаргасан байна. “Хүчирхийлэлд хариуцлага тооцохгүй байж болохгүй. Иргэдээ хэдэн мянгаар нь хөнөөж буй аливаа дэглэм өөрөө өөрсдийгөө сүйрэл рүү ойртуулдаг” гэж Европын Холбооны дипломат албаны тэргүүн Кая Каллас X нийгмийн сүлжээнд бичжээ.

Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар мөн Ираны 19 иргэн, 12 байгууллага, компанид хориг арга хэмжээ авсан байна. Үүнээс 15 иргэн, 6 байгууллагыг эсэргүүцлийн жагсаалыг дарахад оролцсоных нь төлөө, үлдсэн хүмүүсийг Украины эсрэг Оросын дайнд тусламж үзүүлсэн гэж үзэн хоригийн жагсаалтад оруулжээ.

Эсэргүүцлийн жагсаалыг дарахад оролцсон хэмээн хоригийн жагсаалтад оруулсан хүмүүсийн дотор Ираны Дотоод хэргийн сайд Эскандар Момени, Ерөнхий прокурор Мохаммад Мохаведи-Азад, мөн Исламын хувьсгалт гварди болон цагдаагийн өндөр албан тушаалтнууд багтжээ. Европын Холбооноос мэдээлснээр, Ираны эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад одоо 247 хүн, 50 байгууллага багтаж байна.

Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи Европын Холбооны шийдвэрийг “стратегийн ноцтой алдаа” гэж мэдэгдсэн байна. “Одоогоор хэд хэдэн улс манай бүсэд өргөн хүрээний дайныг дэгдээхгүй байхыг хичээж байна. Харин Европын Холбоо эсрэгээрээ мөргөлдөөнийг өдөөж байна” гэж тэрбээр X сүлжээнд бичсэн байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top