x

Д.Трампын хүсэлтээр ОХУ Украины хотуудад довтлохоо долоо хоног зогсоов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн хугацаанд Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт буюу өчигдөр мэдэгджээ.

“Их хүйтэрч байгаагийн улмаас тэдний нөхцөл байдал манайхтай адилхан байгаа. Ийм онцгой хүйтний үеэр нэг долоо хоногийн турш Киев болон бусад хот руу довтлохгүй байхыг би Ерөнхийлөгч Путинээс биечлэн хүссэн” гэж Д.Трамп Цагаан ордонд засаг захиргааныхаа гишүүдтэй уулзах үеэрээ мэдэгдээд “тэр үүнийг зөвшөөрсөн. Үүнд би үнэхээр сэтгэл хангалуун байна” гэж нэмж дурдсан байна.

Оросын тал эдгээр мэдэгдэлд одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна. Цохилтыг түр зогсоохоор болсон талаар пүрэв гаргийн өглөө блог орчинд цацагдсан бөгөөд Орос, Украины телеграм сувгуудын аль алинд нь бичжээ. Оросын дайныг дэмжигч блогчдоос хамгийн түрүүнд Владимир Романов мэдээлж, өөрт нь ирсэн мэдээллийн зургийг нийтэлсэн байна.

Пүрэв гаргийн өглөөний 07:00 цагаас эхлэн “цохилт өгөхийг хориглосон”, өөрөөр хэлбэл Киев хот болон Киев муж дахь аливаа объектууд, мөн Украин даяарх дэд бүтцийн объектуудад цохилт өгөхийг зогсоосон тухай “мэдээлэл ирж байна” гэж тэрбээр бичжээ.

Трампын мэдэгдлийн дараа Кремлийн хэвлэлийн албанаас тайлбар хийгээгүй байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өвлийн хүйтний үеэр эрчим хүчний объектуудад цохилт өгөхийг түр зогсоох тохиролцоонд хүрснийг баталж, АНУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ.

“Өвлийн энэ онцгой хүнд үед Киев болон Украины бусад хотуудын аюулгүй байдлыг хангах талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл маш чухал. Цахилгаан хангамж бол амьдралын үндэс. Хүний амь насыг хамгаалахын тулд гаргаж буй түншүүдийнхээ хүчин чармайлтыг бид өндрөөр үнэлж байна. Баярлалаа, Ерөнхийлөгч Трамп!” гэж тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 55 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 0 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 4 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 11 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 13 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 18 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 22 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 25 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 42 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 56 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 0 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 3 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 17 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 24 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 29 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 31 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 37 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 44 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top