x

Их Британийн Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж байна

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер БНХАУ-д дөрвөн өдрийн албан ёсны айлчлал хийхээр лхагва гарагт Бээжин хотод хүрэлцэн ирлээ.

2024 оны наймдугаар сард Их Британийн талын санаачилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Кир Стармер нар утсаар ярьсан бол мөн оны 11 дүгээр сард Рио-де-Жанейро хотноо болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр удирдагч уулзсанаар Хятад-Британийн харилцааг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд ахиц гарчээ.

Их Британийн Ерөнхий сайд найман жилийн дараа БНХАУ-д айлчилж байгаа нь энэ бөгөөд К.Стармер айлчлалынхаа үеэр Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хэлэлцээ хийнэ. Тэрбээр мөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэцитэй уулзана. Талууд хоёр талын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүнзгий санал солилцох төлөвтэй байна.

К.Стармер мөн Шанхай хотод зочилно.

Их Британийн Лейборист нам засгийн эрхэнд гарснаасаа хойш БНХАУ-тай тогтвортой, бат бөх стратегийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хоёр улсын хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээ мэдэгджээ.

К.Стармерыг Их Британийн 50 гаруй томоохон компанийн удирдлагууд болон төрийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн төлөөлөгчид дагалдан явж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Го Зякунь мягмар гарагт мэдэгдэхдээ, Хятад улс энэхүү айлчлалыг Их Британитай улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийн шинэ хуудсыг хамтдаа нээх, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөө хамтран ажиллах боломж болгон ашиглахыг зорьж байна гэжээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ураны үнэ дээд цэгт хүрсэн шалтгаан ба ирээдүйн төлөв 1 цаг 17 мин “Physical: Asia” шоуны оролцогч, Филиппиний багийн ахлагч Жастин Ковеней Монголд иржээ 1 цаг 23 мин Ахлах ангийн сурагчид УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 26 мин Иргэн "юань зарна" гэх зарын дагуу 58 сая төгрөгөө залилуулжээ 1 цаг 29 мин ДАШТ-ийг үзэх тасалбартай бол АНУ-ын визний ярилцлагын цагийг түргэвчилж авна 1 цаг 31 мин Их Британийн Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж байна 1 цаг 33 мин Австралид аагим халуун үргэлжилж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 1 цаг 37 мин БОУАӨЯ, ДЭМБ-тай уур амьсгалын өөрчлөлт, нийтийн эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллана 3 цаг 16 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийг яаралтай эхлүүлэхээр Японы талтай ярилцав 3 цаг 17 мин Дани, АНУ, Гренланд Арктикийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв 3 цаг 19 мин Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна 3 цаг 21 мин Улаанбурхны тохиолдол нэмэгдэж, 49 хүн эмнэлэгт хэвтжээ 3 цаг 21 мин Монголын үндэсний бөхийн холбооны хоёрдугаар сарын барилдааны хуваарь 3 цаг 23 мин Нийслэлд ухаалаг камерын нэгдсэн систем нэвтрүүлэв 3 цаг 25 мин Нийтийн тээврийн орлого 69.3 хувиар өсжээ 3 цаг 26 мин "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчийн цалингийн нэмэгдэл 4 цаг 21 мин Тайланд улс Нипах вирусийн улмаас хяналтаа чангатгаж байна 5 цаг 33 мин ХЗДХЯ хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлж байна 5 цаг 34 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 5 цаг 37 мин Тодорхой байршлуудад цахилгаан 2 цагаар хязгаарлана 5 цаг 39 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Урианхай тувачуудын урвалт Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгай... 16 настай охины амийг хөнөөсөн Ц.Д-д бүх насаар нь хорих ял ... Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хи... Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж ... Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан ко... Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг тани...
Top