x

Австралид аагим халуун үргэлжилж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ

Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун үргэлжилсээр байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Мягмар гарагт Викториа муж улсын эрэг дагуух хотууд болох Хоуптаун, Уолпапад +48.9 хэм хүрч халсан нь түүхэн дэх дээд үзүүлэлт юм.

Өмнөх дээд үзүүлэлт 2009 онд бүртгэгдсэн бөгөөд тухайн жилд их хэмжээний хохирол учруулсан түймэр гарч, 173 хүн амиа алдсан байна. Одоогоор хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл байхгүй байна. Гэхдээ эрх баригчдын мэдээлснээр, гурван бүс нутагт ойн түймэр дэгдээд байгаа бөгөөд гал сөнөөгчид түймрийг хяналтдаа авч чадаагүй байгаа ажээ.

Аагим халуун мөн Мельбурн хотыг нөмөрчээ. Даваа гарагт Австралийн нээлттэй тэмцээний аварга шалгаруулах тэмцээнийг 50 мянга орчим хүн үзсэн бол мягмар гарагт хэт халалттай холбоотойгоор үзэгчдийн тоо 21 мянга болж цөөрчээ.

Зохион байгуулагчид зарим тоглолтыг хойшлуулж, тамирчид, үзэгчдийг хамгаалахын тулд цэнгэлдэх хүрээлэнгүүдийн дээврүүдийг хаасан байна.

Лхагва гарагт бүс нутагт агаарын хэм бага зэрэг буурсан боловч аагим халуун долоо хоногийн эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Австраличууд түүхэн дэх хамгийн халуун өдрүүдийг туулан өнгөрүүлж байгаа бөгөөд тус улсад хэдэн долоо хоногийн өмнө мөн хэт халсан юм. Викториа муж улсад халалт үргэлжилж байгаа бөгөөд халуун агаар Квинслэнд, Шинэ Өмнөд Уэльс зэрэг зарим муж улсуудыг нөмөрсөн байна.

Эх сурвалж: Euronews

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 33 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 42 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 51 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 15 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 35 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 40 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 46 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 51 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 11 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 58 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 42 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 50 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top