x

Испани зөвшөөрөлгүй цагаачдад хууль ёсны статус олгох хөтөлбөр эхлүүллээ

Испанийн Засгийн газар тус улсад зөвшөөрөлгүйгээр ажиллаж, амьдарч байгаа цагаачдад хууль ёсны статус олгох хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа мягмар гарагт буюу өчигдөр мэдэгдлээ.

Интеграц, нийгмийн даатгал, цагаачлалын асуудал хариуцсан сайд Эльма Саисын хэлснээр, уг хөтөлбөрт 500 мянга хүртэлх хүнийг хамруулах боломжтой. Энэхүү хөтөлбөрийг парламентад гацсан ижил төстэй хуулийн төслөөс хамаарахгүйгээр цагаачлалын тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлтийг оруулах замаар шуурхай батлан хэрэгжүүлэх ажээ.

2025 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө олон улсын хамгаалалт хүссэн өргөдөл гаргасан, мөн тухайн өдрөөс өмнө дор хаяж 5 сарын хугацаанд тус улсад оршин суусан гэдгээ нотолж чадсан гадаадын иргэд нэг жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл ба ажиллах эрх авах боломжтой. Түүнчлэн ял шийтгэлгүй гэдгээ баталгаажуулах шаардлагатай.

1986-2005 оны хооронд Испани улс цагаачдад хууль ёсны статус олгох арга хэмжээг зургаан удаа хэрэгжүүлж байжээ. Харин Испанийн эрх баригчдын энэ удаагийн шийдвэр нь цагаачлалын бодлогыг чангатгаж байгаа Европын орнуудын бодлоготой зөрчилдөж байна. Испани улс дэлхий даяар өрнөж буй цагаачлалтай тэмцэх бодлогын эсрэг “гэрэлт цамхаг” хэвээр үлдэнэ гэж Эльма Саис хэлжээ.

Янз бүрийн тооцоогоор, Испанид хууль бусаар оршин суудаг хүмүүсийн тоо 800 мянгад хүрчээ. Тэдний ихэнх нь Латин Америк, Африкийн орнуудаас ирсэн цагаачид бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт ажилладаг байна.

Испанийн төвийн болон барууны үзэл баримтлалтай намууд Засгийн газрын энэхүү санаачилгыг хэдийн шүүмжлээд эхэлжээ. Консерватив Ардын намын дарга Альберто Нуньес Фейхоо мэдэгдэхдээ, Ерөнхий сайд Педро Санчес 40 гаруй хүний аминд хүрсэн галт тэрэгний ослоос олон нийтийн анхаарлыг сарниулахыг оролдож байна гэж буруутгажээ.

Харин хэт барууны Vox намын удирдагч Сантьяго Абаскаль олон нийтийн сүлжээнд бичихдээ, Санчес испаничуудыг “үзэн яддаг”, цагаачдын довтолгоог хурдасгаж байна” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 1 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 5 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 12 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 19 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 23 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 26 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top