x

Энэтхэг, Европын Холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа

Энэтхэг ба Европын Холбоо түүхэн худалдааны хэлэлцээрийг эцэслэн байгуулсан тухай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагт буюу өнөөдөр мэдэгдлээ. Энэхүү хэлэлцээр нь АНУ-тай харилцаа тогтворгүй байгаа үед талуудыг хамгаалах зорилготой ажээ.

Хорь шахам жилийн турш яриа хэлэлцээ хийсний эцэст байгуулсан энэхүү хэлэлцээр нь дэлхийн хамгийн олон хүн амтай, өргөн зах зээлээ хамгийн том худалдааны түнш болох 27 улсаас бүрдэх Европын Холбоотой чөлөөт худалдаа хийх замыг Энэтхэг улсад нээх болно.

"Өчигдөр Европын Холбоо, Энэтхэгийн хооронд томоохон хэлэлцээрт гарын үсэг зурлаа" гэж Н.Моди мэдэгдээд, дэлхий даяар хүмүүс үүнийг хамгийн чухал хэлэлцээр гэж нэрлэж байна. Энэхүү хэлэлцээр Энэтхэгийн 1.4 тэрбум хүн болон Европын сая сая хүнд асар их боломжийг нээнэ" хэмээн хэлжээ.

Н.Моди, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар Шинэ Делид болох Энэтхэг-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр хамтарсан мэдэгдэл хийх төлөвтэй байна.

Энэтхэг, Европын Холбооны худалдааны хэмжээ 2025 оны гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд 136.5 тэрбум ам.долларт хүрчээ.

Өнгөрсөн онд Индонез, Мексик, Швейцар улсуудтай байгуулсан хэлэлцээрийн дараа Европын Холбоо Өмнөд Америкийн Меркосур эдийн засгийн холбоотой гэрээнд гарын үсэг зурснаас хэдхэн хоногийн дараа уг хэлэлцээрийг байгуулж байна.

Энэ хугацаанд Энэтхэгийн эрх баригчид мөн Их Британи, Шинэ Зеланд, Оман улсуудтай худалдааны хэлэлцээр байгуулжээ.

Эдгээр цуврал хэлэлцээр нь улс орнууд АНУ-аас учирч болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг эрмэлзэж буйг харуулж байна. Учир нь Ерөнхийлөгч Дональд Трампын Гренландыг нэгтгэх гэсэн оролдлого, Европын орнуудад татвар ногдуулж магадгүй байгаа нь Барууны орнуудын хувьд сорилт болж байна.

Трамп Энэтхэгээс импортолж буй бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсан бөгөөд өнгөрсөн онд Энэтхэг, АНУ-ын худалдааны хэлэлцээр засгийн газар хоорондын асуудлаас болж цуцлагджээ.

Хууль эрх зүйн асуудлыг цэгцэлсний дараа Энэтхэг-Европын Холбооны хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурах ажээ. Энэхүү ажиллагаа 5-6 сар үргэлжилнэ гэж Энэтхэгийн засгийн газрын албан тушаалтан мэдээгдсэн байна.

"Бид гэрээг нэг жилийн дотор хэрэгжүүлж эхэлнэ хэмээн найдаж байна" гэж албан тушаалтан нэмж хэллээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 56 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 1 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 5 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 12 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 19 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 23 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 26 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 4 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 32 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 45 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top