x

Д.Трамп Преттигийн амиа алдсан хэргийг шалгаж байгаагаа мэдэгдэв

Миннесота муж улсын Миннеаполис хотод Цагаачлал, гаалийн албанаас (ICE) явуулсан ажиллагааны үеэр 37 настай Алекс Претти гэдэг эрэгтэй буудуулан амиа алдсаныг эсэргүүцсэн жагсаал АНУ-д улам өргөжжээ. Миннеаполис хотод Преттигийн дурсгалд зориулсан гашуудлын ажиллагаа ням гарагт болсон байна.

ICE-ийн ажилтнууд өөрийгөө хамгаалах зорилгоор буудсан гэж эрх баригчид мэдэгдсэн боловч цахим орчинд нийтлэгдсэн дүрс бичлэгүүд эргэлзээ төрүүлжээ. 

Үүний зэрэгцээ Конгресс дахь Ардчилсан намынхан ICE-ийн төсвийн санхүүжилтийг зогсоох замаар Цагаан ордонд үзүүлэх шахалтаа чангатгахаар төлөвлөж байна. Харин Бүгд найрамдах намынхан "нөхцөл байдлыг улам хурцатгаж байна" гэж Ардчилсан намынхныг буруутгажээ.

Ардчилсан намынхан Дотоод аюулгүй байдлын яамны төсвийн багцад багтсан ICE-ийн санхүүжилтийн тухай хуулийн төслийг зогсоох санал  өгөхөөр төлөвлөж байна. Хэрэв Конгресс дах хоёр намын гишүүд тохиролцоонд хүрч чадахгүй бол баасан гарагт АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсож магадгүй байна. Учир нь түр төсвийн хүчинтэй хугацаа дуусна. 

Сенатын танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер мэдэгдэхдээ, түүний намынхан нь төсвийн зардалтай холбоотой хуулийн төсөлд үндэслэлтэй өөрчлөлтүүдийг оруулахыг оролдсон хэдий ч Трампаас зайгаа барихаас Бүгд найрамдах намынхан татгалзсан учраас нам нь эсэргүүцсэн санал өгнө гэжээ. “Миннесотод юу болоод байна вэ? Энэ бол аймшигтай явдал” гэж тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичжээ.

Төсвийн тухай хуулийг батлахын тулд Сенатад 53 суудалтай Бүгд найрамдах намынхан дор хаяж 60 санал авах шаардлагатай, энэ нь ардчилсан намынхны дэмжлэгээс шууд хамааралтай болгож байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Претти амиа алдсан явдлын хариуцлагыг Ардчилсан намынхан хүлээх ёстой гэж мэдэгдээд муж улс, хотын эрх баригчдад хандан холбооны засгийн газартай хамтран ажиллахыг шаардсан байна. Тухайлбал, тэрбээр Миннесота муж улсын захирагч Тим Уолцод хандан шоронд байгаа бүх хууль бус цагаачийг албадан гаргахад хамтран ажиллаж, холбооны агентлагуудад шилжүүлэн өгөхийг уриалжээ. 

Трамп "The Wall Street Journal" сонинд ярилцлага өгөхдөө, түүний засгийн газар Претти буудуулан амиа алдсан нөхцөл байдлыг шалгаж байгааг мэдэгджээ. Уг явдлын талаарх бүх мэдээллийг судалж, шалгаж дууссаны дараа эцсийн шийдвэрийг гаргана гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Миннесаполис дахь холбооны агентуудын заримыг гаргаж магадгүй гэдгээ дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний гэргий Мишель, Ерөнхийлөгч асан Билл Клинтон нар Миннесаполис болон бусад хотод болж буй тайван жагсаалыг дэмжихийг уриалсан байна. 

Эх сурвалж: DW 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top