x

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц Ойрх Дорнодод ирлээ

Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг дагалдсан цохилтын бүлэг АНУ-ын Төв командлалын хариуцсан бүсэд хүрэлцэн иржээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалаас (CENTCOM) даваа гарагт мэдээлснээр, "USS Abraham Lincoln" хөлөг онгоц болон түүнийг дагалдан яваа хөлөг онгоцууд батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Ойрх Дорнодын бүс нутагт байрлаж байна гэжээ.

Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны бүлгийг урьдчилан төлөвлөсний дагуу байрлуулж байгаа бөгөөд Энэтхэгийн далайг гатлах явцдаа багийн бүрэлдэхүүн өдөр тутмын ажиллагааг гүйцэтгэж байна гэж тэмдэглэжээ.

CNN-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, цохилтын бүлэг одоогоор Энэтхэгийн далайд байрлаж байгаа нь шаардлагатай тохиолдолд АНУ-ын явуулж болзошгүй цэргийн ажиллагааг, тодруулбал, Ирантай холбоотой ажиллагаанд шуурхай дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Гэхдээ хөлөг онгоцууд цохилт өгөх эцсийн байрлалдаа очих ёстой гэсэн үг биш бөгөөд цэргийн ажиллагаа явуулах эцсийн шийдвэр гараагүй байгааг онцолсон байна.

Иранд эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь хүч хэрэглэх хувилбаруудыг судалж байгаагаа мэдэгдэж байсан бөгөөд үүний зэрэгцээ Техрантай хэлэлцээ хийх боломжийг үгүйсгээгүй юм.

Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод ирсэнтэй холбогдуулан Ираны тал мэдэгдэл хийжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаи мэдэгдэхдээ, Америкийн хөлөг онгоцууд Ойрх Дорнод ирсэн нь манай улсын шийдэмгий байдалд нөлөөлөхгүй бөгөөд Ираны Зэвсэгт хүчин ямар ч ажиллагаанд хариу өгөхөд бэлэн байна гэжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Израилтай хийсэн зэвсэгт мөргөлдөөний дараа пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэдгээ Ираны цэргийнхэн мэдэгдэж байв.

Мөн АНУ-ын цэргүүд цохилт өгсөн тохиолдолд бүс нутаг дахь Америкийн ашиг сонирхол, түншүүдийнх нь эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулж байна. Харин бүс нутаг дахь Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд Техраныг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: СNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top