x

АНУ Өмнөд Солонгосын барааны гаалийн татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэв

Өмнөд Солонгосоос импортлох бараа бүтээгдэхүүн, авто машинуудын гаалийн татварыг 15 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдлээ.

Тэрбээр үүнийг Өмнөд Солонгосын парламент хоёр талын худалдааны гэрээг соёрхон батлах үйл явц одоо хүртэл дуусаагүй байгаатай холбон тайлбарласан байна.

“Өмнөд Солонгосын парламент АНУ-тай байгуулсан гэрээний нөхцөлийг биелүүлэхгүй байгаа. Бид Ерөнхийлөгч Ли-тэй 2025 оны долоодугаар сарын 30-нд тохиролцоонд хүрсэн, 2025 оны 10 дугаар сарын 29-нд Солонгост айлчлахдаа би үүнийг баталгаажуулсан. Яагаад Солонгосын парламент одоог хүртэл батлахгүй байна вэ? Өмнөд Солонгосын парламент бидний түүхэн худалдааны гэрээг соёрхон батлахгүй байгаа учраас би автомашин, модон материал, эмийн бүтээгдэхүүн болон бусад бүх барааны гаалийн татварыг 15 хувиас 25 хувь болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ” гэж Д.Трамп "Truth Social" нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Энэ нь Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан нам 11 дүгээр сард худалдаа, хөрөнгө оруулалтын тухай гэрээг хэрэгжүүлж эхлэх зорилгоор Үндэсний Ассамблейд өргөн барьсан хуулийн төслийн тухай юм. Энэхүү баримт бичгийг одоог хүртэл батлаагүй байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард нийтэлсэн хамтарсан мэдэгдлээс үзэхэд, Өмнөд Солонгосоос АНУ-ын эдийн засагт 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар гэрээнд тусгасан байна. Харин АНУ-ын тал хариуд нь Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд ногдуулах хариу татвар болон автомашины гаалийн татварыг 15 хувь болгож бууруулжээ.

Баримт бичигт мөн Трампын засаг захиргаанаас Өмнөд Солонгост цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх, түүнчлэн ураныг энхийн зориулалтаар баяжуулах, хаягдал цөмийн түлшийг дахин боловсруулах төлөвлөгөөг нь дэмжих тухай заажээ.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top