x

Багш нар ямар нохойд барьдаг мод уу?

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг байгууллага “МАНАН дэглэмийг эсэргүүцэх Монгол түмний нэгдэл” гэгчид тал засч М.Энхболдыг түлхэж унагаахаар зам нийлсэн бололтой юм. Лхагва гаригт Сүхбаатарын талбайд болох “хоёр дахь шатны” жагсаалд багш нарыг оролцуулахаар нэг өдрийн сануулах ажил хаялтад уриалсан байна. Энэ үйл ажиллагааныхаа бэлтгэл болгож “МАНАН-гийн эсрэг Монгол түмний нэгдэл” иргэдээс 100 ширхэг гэр түрээслэхээ мэдэгдсэн. Нэгдлийн ард мэдээж УИХ-ын таван гишүүн, цаашлаад Ерөнхий сайд, Засгийн газар байгаа нь нэгэнт тодорхой. Аз тохиовол Ерөнхийлөгч өөрийн биеэр жагсаалын индэрт заларч ч магадгүй. Үүнээс дутахгүй зүйлийг өнгөрөгч баасан гаригт ичих юмгүй хийсэн шүү дээ.

Э.Бат-Үүл энэ тухай “Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг доргиогоод, ашиглаад байна гэж гадуур цуураад байсан. Эсрэгээрээ, Ерөнхий сайддаа Ерөнхийлөгч маань үйлчилж байгаа нь тодорхой боллоо” гэсэн байна лээ. Нэг улсын төрийн тэргүүн байна гэдэг нэг намын дарга байхаас шал өмнөө хариуцлага учраас харамсах нь аргагүй. Ядаж л УИХ-аас Ерөнхий сайдыг томилдог биш, Ерөнхий сайд нь УИХ-ын даргаа томилдог хуультай байсан бол хамаа байж уу. Хүсвэл Засгийн газрын өмнөөс Хууль зүйн сайдаараа өргөн бариулна биз. МАН-ын даргын өмнөөс АН-ын Ерөнхийлөгч хууль өргөн барина гэдэг доромжлол шиг харагдах нь аргагүй. Аргаа ядахад УИХ-ын хэн ч биш нэг гишүүн олдоно доо, У.Хүрэлсүхэд. 

Ингэхэд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэж ямар байгууллага сан билээ? Багш нарын эрхийг хамгаалах байгууллага биш бил үү?

Гэтэл өнгөрөгч есдүгээр сард эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяхад энэ холбоо “Ажил хаялтад оролцсон багш нар Засгийн газрыг унагаах зорилгоор захиалгатай, төлбөртэй ажил хаялт явуулж байна” хэмээн олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр багш нарынхаа эсрэг баахан гүтгэлэг явуулсан. Гэтэл одоо “Засгийн газрыг дэмжиж, М.Энхболдыг огцруул” гэвээ. Цалингаа нэмүүлье гэхээр нь Засгийн газартай нийлж “Та нар төлбөртэй ажил хаялаа” гэж загначихаад одоо болохоор “Төлбөрийг чинь төлье” гээд байна уу даа.

Түүнийхээ оронд ЖДҮ-ээс хулгайлсан 90 тэрбумаар багш нарын цалинг хэдэн хувиар нэмэх боломжтой байсан бэ? гэж Засгийн газраасаа асуух хэрэгтэй шүү дээ, Үйлдвэрчний эвлэлийнхээн! Багш нар цалин багатай багатай гэхэд арай ч ингэж дээрэлхэж болохгүй ээ, улстөрчид өө!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • кккк чи мал (64.119.27.13)
    кккк чи мал
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • jonhuu butehgui (202.21.106.113)
    jonhuu baidag muugaa gargaj uurtuu ashigtai uls turiig huswj baina.m.enhbold harin judagtai jinhene mongol er hun ym daa.ug ni m.enhbold uuruu zohion baiguulbal mongolchuudiin ihenh ni demjine dee.
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 18 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 25 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 36 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 46 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 0 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 32 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 42 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top