x

Сайжруулсан шахмал түлшийг 468 өрхөд туршжээ

Монгол Улсын Засгийн газрын "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолын хүрээнд “Сайжруулсан түлш төслийн нарийвчилсан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” байгуулсан. Тэгвэл уг ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралджээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Ерөнхий сайдын орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга С.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, “Таван толгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын зөвлөлийн дарга Ж.Ганбаатар нар багтдаг байна.

Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард Таван толгой түлш ХХК-ийг байгуулсан. Таван толгойн түлш ХХК нь өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн хүчин чадлаараа хоногт 690 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Цаашид үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэх боломжтой гэдгийг "Таван толгойн түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар тодотгож байв.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа орчимд, 468 айлыг хамруулан түүхий нүүрс болон сайжруулсан шахмал түлш түлсэн үеийн агаарын чанарт 10 хоногийн турш хяналт хийжээ.

Мөн ажлын хэсгийн гишүүд энэ сарын 8-ны өдөр Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр болсон байна.

Түүнчлэн хурлын үеэр Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг Ерөнхий сайдын орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан байна.

Үүнд, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дахин хоёр шугамыг шинээр ашиглалтад оруулах, түгээлтийн схем гаргаж, танилцуулах, сайжруулсан түлшээ нөөцлөх агуулах, газар бэлтгэх, санхүү, хөрөнгө оруулалтыг ил тод явуулах, хяналтын нэгдсэн схем төлөвлөгөөг ирэх гуравдугаар сарын 1-ний дотор бэлдэж, танилцуулах, Улаанбаатар хотод нэг жор, нэг стандартын сайжруулсан түлш үйлдвэрлэх эрх зүйн акт гаргах зэрэг хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 19 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 26 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 37 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 47 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 1 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 33 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top