x

УБТЗ 40 төмөр замчинд 4 сая төгрөгийн дэмжлэг олголоо

УБТЗ жил бүр анх удаа банкны зээлээр орон сууц худалдан авч байгаа ажилчиддаа дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ удаад 40 төмөр замчинд 4 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг олголоо. Өмнө нь 20 төмөр замчинд олгодог байсан энэ мөнгөн дэмжлэгийг 2018 оноос эхлэн 40 төмөр замчинд олгохоор болсон. Уг мөнгөн дэмжлэгт багтах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан төмөр замчдыг УБТЗ-ын орон сууцны төв комисс шалгаруулж 4 сая төгрөгийн батламжийг нь өчигдөр гардуулан өглөө. Анх удаа банкны зээлээр орон сууц авч байгаа төмөр замчдад уг мөнгөн дэмжлэгийг олгохдоо ажлын үзүүлэлт, амьдрал ахуй гээд олон шалгуураар оноо өгч дүгнэсэн байна. Энэ удаа залуу төмөр замчдаа дэмжих чиглэл баримталж олон залуу гэр бүл уг мөнгөн дэмжлэгт багтжээ.

УБТЗ ажилтнуудынхаа нийгмийн асуудал тэр дундаа тохилог дулаан орон сууцаар хангахад онцгой анхаарч төмөр замчдаа 2016-2020 онд орон сууцжуулах хөтөлбөр боловсруулан ажиллаж 6000 шахам төмөр замчинг зээлийн орон сууцны хөтөлбөрт хамруулжээ. Шугам зам дагуу ажилладаг төмөр замчдаа дулаан, халуун хүйтэн устай, инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар хангахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж өнгөрсөн 2018 онд гэхэд л  Олон овоо, Сүхбаатар, Өргөн өртөөнд 24-42 айлын орон сууцуудыг барьж ашиглалтад оруулаад байна. 

УБТЗ 15 мянга гаруй ажилтан, 7 мянга шахам  ахмадууд, тэдний гэр бүл нийлээд нийт 80 гаруй мянган хүний амьдралыг авч явдаг нийгмийн хариуцлагатай байгууллага хамт олон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.115.114)
    Мухар төмөр зам 9-н давхар байрны 9-н давхарт халуун ус ирдэггүйтэй адил.
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 19 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 26 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 37 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 47 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 1 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 33 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top