x

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо

Өнгөрсөн намар ашиглалтад орсон  шинэхэн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэг дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс ажиллаа.

Нийслэлийн шүд эрүү нүүрний төв эмнэлгийн дарга Л.Хэнтий, орлогч дарга Б.Өнөрбилэг нар  Хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүст эмнэлгийн талаарх товч мэдээлэл хүргэж, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Тус эмнэлгийг шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэх зорилгоор 1986 онд байгуулсан. Тухайн үед нийслэл хот 500-600 мянган хүн амтай байсан бол  сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа нь тус эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлсэн байна. Эмнэлгийн хувьд жилд дунджаар 100-130 мянган хүнд үйлчилдэг, нийтдээ 74 ажилтантай. Эмч ажилтнуудын хувьд ажлын ачаалал харьцангуй өндөр,  шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байдаг тул цаашид  эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн хөгжлийн чиг хандлагад тохирсон эмчилгээ үйлчилгээ явуулах, мөн эмнэлгийг барилгыг өргөтгөх юмуу шинэ эмнэлэг барих шаардлага тулгараад байгааг  эмнэлгийн удирдлага хэллээ.

Түүнчлэн тус эмнэлэг нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ үзүүлдэг улсын хэмжээний ганц эмнэлэг гэдгийг дурдав. Манай улсын хувьд 130 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бөгөөд нийслэлд 50 орчим мянган иргэд оршин суудгаас 20 орчим мянга нь хүүхэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл асар өндөр байдаг. Ийм хүүхдүүдэд шүд, эрүү нүүрний эмчилгээг үзүүлэх нь эрүүл мэнд, амь насны эрсдэл, хүндрэл дагуулдаг учраас хувийн шүдний эмнэлэг болон бусад өөр эмнэлэг үйлчилгээ  тэдэнд үзүүлдэггүй.

Тиймээс тус төвийн эмч нар  өөрсдийн санаачлагчаар гаднын хөрөнгө оруулагчдын хандивын тусламжтайгаар өөрсдийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдвэрлэж,  төсвийн бус өөрсдийн нөөц боломжид тулгуурлан Тайван улсад хэд хэдэн удаа мэргэшсэн эмч мэргэжилтнээ явуулан мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, унтуулах болон нойрсуулах сувилагч, эмч зайлшгүй байх, эмчилгээний тусгай зориулалтын төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан гэх мэтийн тоног төхөөрөмж шаардлагатай болдгийг  онцоллоо.

Үүний улмаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчилгээ хийхийн тулд  ар гэрийнх нь 2-3 хүн дагаж ирэх, өөр эмнэлгээс нойрсуулах эмч сувилагчийг түр хугацаанд урамшуулал олгож ирүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар урлах гэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгардаг гэдгийг дурдаад, эдгээрийг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хотын удирдлагад гаргалаа.

Мөн "Тайван инээмсэглэл төсөл"-ийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд 2018-2023 оны хооронд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд, залуусын шүдийг эрүүлжүүлж, асран хамгаалагчдад нь эрүүл мэндийн цогц боловсрол олгохыг зорьж ажиллана. Үүний тулд төслийн хүрээнд гурван зорилт тавин ажиллана.

Нэгдүгээрт "Тайван үрс" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зориулалтын шүдний эмчилгээний тасаг нээж ажиллуулна.

Хоёрдугаарт "Тайван хөгжил" бөгөөд шүдний эмч, мэргэжилтнүүдийг Тайвань, АНУ-д суралцуулж, мэргэжлийн чадавхыг нь сайжруулна.

Гуравдугаарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад шүд-амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах боловсрол олгох юм. Товчхондоо уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг 5-6 жилийн хугацаанд бүрэн эмчлэх дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж Монголд бүрдэнэ гэж тус эмнэлгийн орлогч дарга Б.Өнөрбилэг хэллээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад "Нийслэлийн шүд эрүү нүүрний эмнэлгийн барилгын хөрөнгийг өнгөрсөн жил Нийслэлээс шийдэж өгсөн. Гаднах авто зогсоолгүй байдлыг хараад шийдсэн хөрөнгийнхээ хэмжээтэй харьцуулахад сэтгэлд хүрэхгүй байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ асуудалд анхаарч ажилла.

Нийслэлийн хүн амын амны хөндийн ариун цэвэр, шүдний эрүүл мэндийн асуудал бол хамгийн чухал асуудлын нэг болсон. Үүнээс хамаараад дотор эрхтэй эрүүл, өвчлөлтэй байх асуудал хүртэл хамаардаг учраас энэ асуудалд анхаарч ажиллах ёстой. Тус эмнэлгийн хувьд эрүү нүүрний согог, шүдний өвчнийг эмчлэх хүрээнд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага гардаг.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эмчилгээний хувьд энгийн иргэдээс илүү анхаарал халамж шаардсан, арга барил хэрэгцээтэй болдог нь нууц биш. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Шүдний төв эмнэлэг нь нойрсуулах эмч сувилагчгүй, бусад эмнэлгээс царайчилсан, нойрсуулах аппарат, тусгай тоног төхөөрөмжгүй байж таарахгүй.

Эмнэлгийн удирдлагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах төсөл боловсруулаад, хөрөнгө мөнгийг нь шийдэж чадалгүй 2-3 жил болсон байна. Өнөөдөр бид газар дээр нь ажиллаад энэ тасгийг нээхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж байна. Хоёрдугаарт улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хүргэдэг хиймэл шүдний лаборторийн үйл ажиллагааг  сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс бүрдсэн лабораторитой болох асуудалд анхаарч ажиллах болно" гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 19 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 26 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 37 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 47 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 1 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 33 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top