x

“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зочид буудал барина

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн “Хүннү” дагуул хотыг Нийслэл хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, нисэх буудлын орчмын 315 га талбайд байгуулахаар төлөвлөсөн.

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд зорчигчдод зориулсан олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихаар төлөвлөсөн бөгөөд уг төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Хүннү” хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр нар төслийн талбайд ажиллалаа.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 2025 онд нийт 45 мянган транзит зорчигч хүлээн авчээ. Үүнтэй холбогдуулан нисэх буудалд суурилсан “Аеротрополис” буюу дагуул хотыг хөгжүүлэх стратегийн зорилт, олон улсын транзит зочид буудал барих бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан тус төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо. Тэрбээр транзит зочид буудал ашиглалтад орсноор Монгол Улс Азийн бүс нутгийг холбосон агаарын тээврийн HUB болох боломж бүрдэхийг тодотгов.

Тус транзит зочид буудлыг нийт 3.3 га талбайд барихаар төлөвлөж, худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий иж бүрэн төлөвлөлттэй, 25 мянган мкв талбай бүхий таван давхар барилга байхаар зураг төслийг боловсруулжээ. Мөн зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай 350 метр урт бүхий хоолойгоор холбож, зорчигчдыг шууд хүлээн авах зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. 

“Хүннү” дагуул хотын хүрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын эвент, арга хэмжээ, үзэсгэлэн, дата төв, мэдээлэл технологийн кластер зэрэг бүсчлэлийг хөгжүүлнэ. Ингэснээр нисэх буудлыг даган бий болдог төрөл бүрийн үйлчилгээ, бизнесийн экосистемийг бүрдүүлэх ач холбогдолтойг “Хүннү” хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр онцоллоо. Тэрбээр мөн нисэх буудлын бүсэд мөрдөгдөх тусгай шаардлагуудын талаар мэдээлэл өгч, “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 4Е ангиллын нисэх буудал тул барилгын өндрийн тодорхой хязгаарлалт үйлчилдгийг дурдсан. Иймд тухайн бүсэд 4–5 давхар бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжуудыг төлөвлөн барина гэв.

Түүнчлэн энэ онд төлөвлөсөн ажлын хүрээнд транзит зочид буудлаас гадна эхний ээлжинд 600–1000 айлын орон сууц, тэдгээрийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулахаар төлөвлөсөн байна. 

Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд давхардсан тоогоор 2000 гаруй хүн ажиллаж байгаа тул ажиллагсдад зориулсан орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага тулгарч буйг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 29 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 10 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 40 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 13 цаг 59 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 31 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 43 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 22 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 31 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 40 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 19 цаг 46 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 4 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 25 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 30 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 35 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 40 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 0 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 21 цаг 47 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 31 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top