x

Ардчилсан нам байгуулагдсаны түүхт 28 жилийн ой тохиож байна

Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч, Ардчилсан нам байгуулагдсаны түүхт 28 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн баярын хурал өнгөрсөн Баасан гарагт болж, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өнгөрсөн үеийн алдаа оноо, ололт амжилтаа өгүүлж, улс орны хөгжлийн төлөөх цаашдын зорилго чиглэлээ бататгав.

Баярын хуралд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Д.Мурат, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Ардчилсан ахмадын холбооны тэргүүн н.Батбаяр, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч н.Эрдэнэболд болон 21 аймаг, есөн дүүргийн нэг мянга гаруй төлөөлөгч оролцсон юм. Хурлын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ардчиллын төлөө сэтгэлтэй олон мянган партизан, Монгол хүн бүрийн гавьяагаар нэг намын дарангуйлалтай байсан нийгмийг хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тунхагласан ардчилсан нийгэм болгож өөрчилсөн гэдгийг онцлоод ардчиллын үнэт зүйл, үйл хэргийг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй гишүүд дэмжигчдэдээ талархалж илэрхийлсэн юм.

Тэрбээр “1990 оны дөрөвдүгээр сарын 4-нд Ардчилсан намын анхдугаар Их хурал эхэлж, 7-нд нь бүртгүүлж байсан. Энэ түүхээс хойш 28 жил өнгөрчээ. 28 жилийн түүхэнд бид алдаж, онож олон зүйлийг бид даван туулсан. Одоо бид түүхийн ололтыг баталгаажуулах, намын шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Ардчилсан нам 2016 оны арванхоёрдугаар сард намынхаа VI Их хурлаар  үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, шинэчлэлийн аяныг эхлүүлсэн. Нэг жил гаруйн хугацаанд намын шинэчлэлийг эрчимтэй хийж байна.

Мэдээж шинэчлэлийн үйл явцын дунд янз бүрийн саад бэрхшээл гарах нь ойлгомжтой. Саад бэрхшээл одоо ч тулгарч байна. Цаашид ч гарах байх. Гэхдээ энэ бүгдийг бид ухарч, няцахгүйгээр даван туулах ёстой. Бидний шинэчлэлийн гол зорилго бол бодлогод суурилсан гишүүнчлэлийн өргөн оролцоотой байх. Тиймээс Бодлогын зөвлөлдөө салбар 16 салбар зөвлөл байгуулж, үйл ажиллагаа нэлээд эрчимжүүлж байгаа. Үндэсний бодлогын хорооны гишүүд бүгд Бодлогын зөвлөлд хамрагдсан. Хуучин үед бүлэг фракцаар талцдаг байсан бол одоо бодлогын чиглэлээрээ өөрийн чадах аль нэг салбарт хүч, оюун ухаанаа дайчилж ажиллах боломж олгосон нь намын шинэчлэлийн гол онцлог гэж харж байгаа.

Цаашдаа улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л салбарт боловсон хүчнээ бэлтгэх, бодлогоо тодорхойлох чиглэл рүү явна” гэв. Мөн энэ үеэр залуусын төлөөлөл өөрсдийн дуу хоолойг хүргэж, ардчилал шинэчлэлийн үйл хэргийг үргэлжүүлэн улс орныхоо цаашдын хөгжлийг бүтээхэд гар бие оролцож, хамтран зүтгэхээ илэрхийлж байлаа.

Түүнчлэн хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр зүтгэлээрээ улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад төрийн өндөр дээд одон медаль гардуулав. Үүнээс гадна ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн Төв аймгийн Мөнгөнморьт, Булган аймгийн Рашаант, Өмнөговь аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Халзан, Ховд аймгийн Манхан сумын намын хороо, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан чулуут баг, Багануур дүүргийн III хороо, Сүхбаатар дүүргийн XV хорооны намын үүрүүдийг “Эрх чөлөөний одон”-гоор шагналаа.

Мөн Ардчилсан намын удирдлагууд, гишүүд, дэмжигчид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ойн баяртай холбогдуулан хүчит 224 бөхийн барилдаан зохион байгуулсан юм.

Эх сурвалж: DEMPARTY.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 45 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 20 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2 цаг 59 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 9 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 16 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 17 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 20 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 24 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 27 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 33 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 35 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 1 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 7 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 15 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 20 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 31 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 36 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 7 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top