x

Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа

Хятадын агаар сансрын арилжааны CAS Space компани дэд тойрог зам хийх нислэгт зориулан зохион бүтээсэн "Лихун-1 Y1" гэдэг сансрын хөлгийг амжилттай туршжээ. Уг хөлгийг сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион бүтээсэн байна.

Хөлгийн буцагч капсул нь шүхрийн системийн тусламжтайгаар Жюцюань сансрын хөлгийн буудалд хэвийн горимоор амжилттай газарджээ. Нислэгийн явцад дээд тал нь 120 км-ийн өндөрт хүрсэн бөгөөд агаарын мандлын нягт давхаргад дахин нэвтрэх үед агаарын эсэргүүцлийг ашиглан хурдыг сааруулах технологийг, мөн маш өндөр нарийвчлалтай газардах системийг туршсан байна.

CAS Space компани уг төслийг арилжааны салбарт зориулсан, зардал багатай платформ гэж тодорхойлж байна. Хөгжүүлэгчдийн мэдэгдсэнээр, уг аппарат 300 секундээс дээш хугацаанд бичил таталцлын орчныг тогтвортой бүрдүүлдэг бөгөөд энэ нь уг хөлгийг зөвхөн сансрын аялал жуулчлалд төдийгүй шинжлэх ухааны туршилт судалгаанд ашиглах боломжтой гэдгийг харууллаа.

Туршилтын хүрээнд хөлгийн бүхээгт Хятадын ШУА-ийн Механикийн хүрээлэнгийн жингүйдлийн орчинд лазерын нэмэгдэл үйлдвэрлэл (3D хэвлэх) явуулах зориулалттай тоног төхөөрөмжийг байрлуулсан байна. Туршилтын явцад уг пуужингийн платформыг сансрын орчинд үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлэхэд ашиглаж болохыг баталжээ.

Мөн сарнайн үрийн дээжүүдийг сансарт илгээсэн байна. Судлаачид генийнх нь өөрчлөлтийг судалж, шинэ сорт гарган авах болон "сансар дахь сарнайн" плазмын нөөцийн сан байгуулахаар төлөвлөж байна.

CAS Space компани “Лихун” хөлгийг цувралаар үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай төслийн ахлах инженерийн туслах Ван Инчэн мэдээлсэн байна. Одоогийн шатанд амьдрах орчны систем болон ослын үед аврах системүүдийг хөгжүүлэхэд голчлон анхаарч байгаа ажээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 1 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 21 цаг 10 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 21 цаг 12 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 21 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 21 цаг 14 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 21 цаг 16 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 21 цаг 19 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 21 цаг 21 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 21 цаг 22 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 21 цаг 24 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ 23 цаг 34 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана 23 цаг 43 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! 23 цаг 43 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа 23 цаг 45 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна 23 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа 23 цаг 51 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top