x

Ахуйн хийн хэрэглээний аюулаас сэрэмжлүүлж байна

ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад газ дэлбэрсний улмаас өчигдрийн байдлаар нас барсан хүний тоо 31 болжээ. 1973 онд баригдсан тус барилгын нэгдүгээр давхарт хоолны газар болон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн хийг хэрэглэх аюулгүй ажиллагааг сахихгүй байгаагаас үүдэн сүүлийн жилүүдэд ОХУ-д иймэрхүү хэрэг гарах нь ихэссэн.

Манай нийслэл Улаанбаатар хотод ч мөн ялгаагүй 1950, 1960-иад онуудад баригдсан барилгууд ихээхэн байдаг ба тус барилгын 1, 2 дугаар давхаруудад үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, хоолны газруудад ахуйн хэрэглээний хийн аюулгүйн байдлын зөвлөгөөг нийслэлийн Онцгой байдлын газраас хүргэж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • Хийн түлштэй баллоныг суурилуулах байрны температур нь +45*C-ээс ихгүй байна. Баллоныг нарны гэрэл, бусад дулааны эх үүсвэрээс хамгаалан халхавчлах. Баллон нь хийн төхөөрөмжөөс 0,5м-ээс багагүй, дулааны радиатор, халаах хэрэгслээс 1м-ээс багагүй зайд байрлах ёстой. Баллоныг гэрийн нөхцөлд ( Монгол гэр ) зуух болон пийшингийн амны харалдаа урд байрлуулахгүй байх, пийшингээс 2м-ээс багагүй зайд байрлуулах.

  • Баллон байрлуулсан өрөө, байр нь хий алдагдсан нөхцөлд зайлуулах зориулалтын агааржуулах системтэй байна. Баллоныг суурилуулахдаа түгжээтэй зориулалтын шкаф, эсвэл баллоны дээд хэсэг болон даралт тохируулагчийг хамгаалсан хаалтыг суурилуулна.

  • Хийн түлштэй баллоныг барилгын суурийн давхар буюу подвалд байрлуулахыг хориглоно. Баллоныг унагах, хатуу биетээр цохиж гэмтээхээс болгоомжлох.Гэмтэлтэй баллон болон гэмтэлтэй бусад тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.

  • Баллоны болон бусад төхөөрөмжүүдийн засварыг зөвхөн ханган нийлүүлэгч байгууллагын мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудаар гүйцэтгүүлнэ. Ажлын ба нөөцийн баллон, тоног төхөөрөмжийн холболтын битүүмжлэлийг савангийн хөөсөөр шалгаж баталгаажуулна. Нөөцөнд байгаа хийн баллоныг зориулалтын агуулахад хадгална. Гэрийн нөхцөлд цэнэгтэй баллон нөөцлөх шаардлагүй.

Хийн плитка ажиллуулахдаа:

  • Плитканы бүх хаалтууд хаалттай эсэх, өрөө тасалгаанд хий алдагдсан эсэхийг заавал шалгах хэрэгтэй

  • Плиткийг ашигласны дараа хийн плитканы хаалтуудыг гүйцэд хаах хэрэгтэй

  • Плиткийг үргэлж цэвэр байлгах, ялангуяа халаах хошууг бохирдохоос хамгаалж байх

Хориглох зүйлс АНХААР!!!

  • Бага насны хүүхэд болон аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй хүн ажиллуулахыг хориглоно

  • Тулгагүй плитка дээр сав тавихыг хориглоно

  • Плитканы хаалтууд нээлттэй үед баллоны хаалтыг онгойлгохыг хориглоно

  • Холбох хоолой, хаалтуудыг хатуу биетээр цохиж гэмтээх, хаалтын бариулыг түлхүүр бахь гэх мэт зориулалтын бус зүйлээр эргүүлэхийг хориглоно

  • Асаалттай байгаа плиткийг хараа хяналтгүй орхихыг хориглоно. Учир нь буцлаж байгаа шингэн зүйлс нь дэвэрсэн үед плитка унтарч хий алдагдаж дахин асаахад дэлбэрэлт үүсч болзошгүй мөн тос дэврэх үед гал түймэр гарах аюултай !!!

  • Плитка дээр тулганы голчийн хэмжээнээс илүү буюу хэт хүнд зүйл (25 кг-аас илүү) тавихыг хориглого

  • Ямар нэг засварын ажил хийх, плитканы бүтцийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно

  • Шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байранд гэрэлтүүлэх болон өөр бусад зорилгоор шүдэнз, асаагуур асаах, гэрлийн утраалга дарах, залгуурт цахилгаан хэрэгсэл залгаж үл болно.

Нийслэлийн Онцгой байдлын газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 18 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 25 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 36 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 46 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 0 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 32 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 42 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top