x

НДШ нэг, тамхи согтууруулах ундааны татвар таван хувиар нэмэгдлээ

Шинэ оны эхний өдрөөс буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх онцлох хуулийн талаарх мэдээлэл.

Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ: 

Манай улс 2017 оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэхээр болсон. Өнгөрсөн 2018 онд НДШ-ийг хоёр хувиар нэмсэн. Ажилтан 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 оноос хоёр, хоёр хувиар нэмж, 12 хувьд хүргэсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ  тус бүр нэг хувиар нэмэгдэж байна. Ирэх 2020 онд тус бүр хоёр хувиар нэмэхээр тусгасан. Ингэснээр 2020 он гэхэд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийн хэмжээг нийтдээ таван хувиар нэмж, 15 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Тамхи, согтууруулах ундааны албан татвар таван хувиар нэмэгдэнэ: 

НДШ-ээс гадна тамхи, согтууруулах удааны татварыг  2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэхээр тооцож байгаа юм. Өмнөх 2018 онд тамхи, согтууруулах ундааны татварыг 10 хувиар нэмсэн юм. 2019 онд тамхи, согтууруулах ундаанаас нийт 394.5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна.

Согтууруулах ундаа, мансууруулах бодист донтсон нь нотлогдвол албадан эмчилнэ:

Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар болж байна.

2018 оны арваннэгдүгээр сард баталсан уг хуулиар албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийх бөгөөд албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно хэмээн заажээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөгт хүргэнэ:

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Уг хуулийн заалтын хүрээнд оны эхний өдрөөс цалингийн доод хэмжээг 320,000 төгрөг болгох шийдвэрийг энэ оны наймдугаар сард гаргасан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 болгож байсан юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.

Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон" гэж байв. Улсын хэмжээнд 1.1 ажиллагсад байгаагийн найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг юм байна.

Банкууд иргэдийн орлогын 70 хувийг үндэслэн үээл олгоно:

Өнөөдрийг хүртэл арилжааны банкууд иргэдийн орлогыг 100 үндэслэн цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээлийг олгож ирсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арилжааны банкуудын зээлтэй холбоотой гурван шинэ зохицуулалт хэрэгжинэ. Мөнгөний бодлогын хорооны хурлаар иргэдийн өр орлогын харьцаанд 70 хувийн хязгаар тогтоох, ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацаанд 30 сараар хязгаар тогтоох шийдвэр гаргасан. Мөн валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Хэрэглээний зээлд хязгаар тогтоосноор иргэдийн өрийн дарамт буурахад үр дүнгээ үзүүлнэ гэж эдийн засагчид үзэж байгаа.

Монголбанкнаас зээлийн хэмжээ, хугацаанд хязгаарлалт тогтоох журам батлав: 

2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. "Энэ тогтоолын дагуу 2019 оны дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэсэн үг. Уг шийдвэр одоо зээлтэй байгаа хүнд хамаарахгүй. Анх зээл авахад банктай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө үргэлжлүүлэн төлнө" хэмээн Монголбанкны мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд тайлбарласан.

Хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Мөн Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоож, ирэх оноос мөрдөхөөр шийдвэрлэв.

Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгөөс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанк үзжээ. Энэхүү шийдвэр нь ипотекийн зээлээс бусад иргэдийн зээлд хамаарах юм.

Мод модон хийцийг НӨАТ-аас чөлөөлнө: 

Бүх төрлийн түлшний зориулалтын мод, барилгын модон угсармал зэргийг өнөөдрөөс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ) чөлөөлж байна. Харин ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалин зэрэг нь үүнд хамаарахгүй юм. ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах  явдлыг зогсоох зорилтой юм.

Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно: 

Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх зорилт тавиад байгаа билээ. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар доктор, профессор цолны нэмэгдэл, төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадвар, орон нутагт ажилласны нэмэгдэл, Эрүүл мэндийн салбарын албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэ журам энэ сараас эхлэн хэрэгжих юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top