x

Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг

Сергей Пугачёв 1990-ээд онд ОХУ-д томоохон банк байгуулж, улс төр, бизнесийн өндөр хүрээнд танигдсан нэгэн байв. Тэр 1996 онд ерөнхийлөгч Борис Ельцинтэй ойр ажиллаж байхдаа Путинтэй анх танилцаж, түүнийг 2000 онд ерөнхийлөгч болсноос хойш тэд өдөржин Кремльд хамт байдаг байжээ. Пугачёв 2000-аад оны эх хүртэл Путины сонгуулийн кампанит ажилд оролцож, түүний найдвартай дэмжигчдийн нэг байв.

Харин 2007 оноос тэдний харилцаа муудаж, улмаар 2012 онд Пугачёв Орос дахь бизнесээ алдан Лондон, Парис хотод амьдрах болжээ. Иймээс Пугачёв Кремлийн дэглэмийн эсрэг хамгийн тод дуу хоолойн нэг болсон юм. Пугачёв бол гадаадын шинжээч биш, Путинтэй ойр нөхөрлөж, Кремлийн өнөөгийн дэглэм яаж бий болсныг дотроос нь харж, эцэст нь тэндээс шахагдаж гарсан хүн. Тиймээс түүний үг суртал ухуулга биш, үзэн ядалт ч биш, зүгээр л туршлага дээрээ тулгуурласан онош юм. Иймд барууны нэр хүнд бүхий хэвлэлүүдэд өгсөн түүний ярилцлагуудыг нэгтгэж, орчуулан хүргэж байна.

Дайн гаргах шийдвэр төрийн институцийн шийдвэр биш, зөвхөн Путины хувийн шийдвэр байсан. Зөвлөлдөх, маргах, эргэлзэх зүйл огт байгаагүй. Яагаад гэвэл систем бүхэлдээ нэг хүний айдас дээр суурилдаг. Айдсаа алдах вий гэсэн айдас. Украин баруунтай ойртох тусам, барууны зам сонгох тусам энэ айдас нь нэмэгдсэн. Бүх зүйл нэг хүний айдсаас эхэлж, түүний ашиг сонирхлоор дууссан.

Украин барууны зам сонгох нь Путины хувьд геополитикийн асуудал биш, өөрийн системийн аюул байсан. Тиймээс тэр стратеги бодоогүй, харин айдсаа дарах оролдлого хийсэн. Харин “Их Орос” гэдэг ойлголт яг энд хэрэгтэй болсон. Дотооддоо айдсаа барих, гаднаа хүчтэй харагдах, бодит бус домгоор хоосон эдийн засгаа нөхөх. Гэвч айдсаар гаргасан шийдвэр заавал том сүйрэл дагуулдаг. Дайн эдийн засгийг шавхаж, элитийн ашгийг үгүй хийж, “Их Орос” гэх домгийг бодит байдалтай мөргөлдүүлсэн. Айдсаар гаргасан шийдвэр стратеги болдоггүй, сүйрэл болдог.

Орос улс хэзээ ч бодитоор агуу гүрэн байгаагүй, харин агуу мэт харагдах гэж хичээсээр ирсэн суртал ухуулгын машин байсан.Тийм ч учраас энэ улс хуульд биш, ашигт, итгэлд биш айдаст, ирээдүйд биш домогт итгэн амьдарч ирсэн. Иймээс Путин Оросыг удирдаж байгаа юм биш, харин Оросоор дамжуулж элит хэсгийг барьж байгаа юм. Харин Оросын элит хэсэг ашигтай үедээ түүнийг дэмжинэ, ашиггүй бол түүнийг орхино. Энэ бол эх оронч сэтгэл биш, бизнесийн логик.

Иймээс Путины төгсгөл хувьсгалаар биш, сонгуулиар биш, “ард түмний сэрэлтээр” ч биш байх болно. Өөрөөр хэлбэл, элитүүдийн тохиролцоогоор, чимээгүй, тайлбаргүй, магадгүй бүр “эрүүл мэндийн шалтгаанаар” түүний төгсгөл ирнэ. Учир нь Путин бол системийн эзэн биш, системийн түр бүтээгдэхүүн. Иймээс түүний айдас ба ашиг ажиллахаа болих мөчид тэр “Их Орос” гэх домогтойгоо хамт алга болно. Түүхийн турш Орос ингэж л оршиж ирсэн. Домгоор өөрийгөө тэжээж, айдсаар өөрийгөө барьж, ашиг дуусах мөчид эзнээ сольж ирсэн. Энэ бол хувьсгал биш, урвалт. Энэ бол Оросын түүх.

Харин “Их Орос” гэх ойлголт түүхийн турш бодит сул дорой байдлаа нуух хөшигний үүрэг гүйцэтгэж ирсэн. Айдсыг зөвтгөх шалтаг. Ашгийг хамгаалах хэрэгсэл. Иймээс “Их Орос” гэдэг бол бодит ойлголт биш. Энэ бол эдийн засгийн ч биш, улс төрийн ч биш, түүхийн ч биш цэвэр суртал ухуулгын бүтээл. Айдас ба ашиг дээр тогтсон улс агуу гүрэн болдоггүй. Домог л үйлдвэрлэдэг. Домог дуусах мөчид систем нь дуусдаг. Оросын хувьд энэ мөч аль хэдийн эхэлсэн.

Г.Амарсанаа, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 11 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 48 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 13 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 24 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 31 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 36 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 41 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 45 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 17 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 21 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 22 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 27 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 30 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 33 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 44 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 38 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top