x

Э.Халиунболд: “Дакар ралли 2026”-аас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно

1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто болон мото спортын олимп гэгдэх алдарт “Дакар ралли 2026” уралдаан 2026 оны нэгдүгээр сарын 3-нд эхэлнэ.

14 хоног үргэлжлэх тус уралдаанд манай улсаас хоёр тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байгаагийн нэг нь гавьяат тамирчин Э.Халиунболд юм. Түүний хувьд өдгөө АНУ-д бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэндээсээ Саудын Арабыг зохих аж. Тэгвэл Э.Халиунболдын арын албыг хариуцаж буй Э.Ууган-Эрдэнэ ахлагчтай “Тал нутгаас Дакарт” төслийнхөн энэ сарын 28-нд Саудын Арабын зүг хүлгийн жолоо зална. Уралдаанаас өмнө Э.Халиунболд гавьяаттай онлайнаар цөөн хором ярилцлаа.

-Юуны түрүүнд “Дакар ралли” уралдаанд оролцож байгаад баяр хүргэе. Бэлтгэл сургуулилалт хэр байна даа?

-Маш их баярлалаа. “Тал нутгаас Дакарт” төсөл 2025 онд амжилттай хэрэгжээд, хамгийн том даваа буюу 2026 оны нэгдүгээр сарын 3-нд эхлэх 46 дахь удаагийн “Дакар ралли”-д оролцоход бэлэн боллоо. Бид алдарт “КТМ” брэндийн үйлдвэрийн хоёрдугаар баг гэж хэлж болохуйц “Дакар”-тай хамтран ажиллаж байна. Мотоцикл, техник хэрэгслийг үзлэгт нь оруулаад Испанийн Барселонагаас Саудын Араб руу ачуулсан. Уг нь 14 хоногийн өмнө уралдаан болох газартаа очихоор төлөвлөж байсан ч зарим асуудлаас болоод чадсангүй.

-“Тал нутгаас Дакарт” төсөл эхлэх болсон тэр цэг нь юу байв?

-Эр зоригийн олимп “Дакар ралли”-д оролцоно гэдэг нэр төрийн хэрэг бөгөөд үүгээр дамжуулан маш олон контакттай болдог. Энэ бол хамгийн үнэлшгүй зүйл. Надад энэ саналыг “Тал нутгаас Дакарт” төслийг хэрэгжүүлэгч Э.Ууган-Эрдэнэ найз маань анх санал тавьсан. Бид хамтдаа мотокроссоор хичээлэж, тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Тэгээд л би найзынхаа саналыг маш дуртай хүлээж авсан. Энэ бол нэр төрийн хэрэг юм. Миний хувьд бэлтгэл сургуулилалтын хажуугаар бусад ажлаа хийх хэцүү. Тиймээс илүү том зургаар нь харж байгаа хэрэг. Ингээд тусад нь медиа болон менежер хүмүүсээс бүрдсэн тусгай баг ажиллуулах үүднээс энэ төслийг эхлүүлсэн. Ингэж л “Дакар ралли” хэмээх алдартай уралдаанд оролцох том хүслээ биеүүлэх боломж олдсон юм даа. Цаашлаад энэ төслөөр дамжуулан, дараа дараагийн залгамж халаа болох залуусыг хамруулбал гоё эерэг нөлөө, мотивац, зөв хандлага авах юм болов уу гэсэн том агуулга, харууцтай, зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-14 хоногийн хугацаанд 8000 орчим километр замыг элсэн цөлөөс эхлээд маш хүнд замыг туулна. Та үүнд бэлэн үү?

-Би “Тийм” гэж хэлмээр байна. “Дакар ралли”-г эр зоригийн тулаан, техник спортын олимп хэмээдэг. Бүтэн багийн олон цаг, сар өдрийн хамтын ажиллагаа байдаг. Тамирчин өмнөтгөл цуврал уралдаануудад оролцох, улбаалаад амжилт сайн гаргахаас л бүх зүйл эхэлдэг юм. Дакарт 14 хоног мөн мэргэжлийн баг, дээрээс нь тэр олон хүний хоол хүнс, тээвэр ложистик гээд маш олон зүйл дээр тив алгасаж ингэж зохион байгуулж байгаа гэдэг утгаараа асар өндөр зардал гардаг. Дакарыг зориод очсон зөвхөн мэргэжлийн тамирчин, механикч, менежер, медиа гээд 14 мянга орчим хүн тэнд чуулна. Тэр хүмүүсийн зардлыг хэдэн тэрбумаар хэмжиж болно. Асар их зардал санхүүгийн яриа гарах юм. Зөвхөн монгол тамирчны хувьд мэргэжлийн багаас үйлчилгээ авахад хамгийн багадаа үйлчилгээ, ажлын зардал нь 70-90 мянган еврогоос эхэлдэг. Тэгээд 90 мянган евро гэдэг чинь ер нь 100 гаруй мянган доллар гэсэн үг. Тэгээд зөвхөн нэг багт энэ мөнгийг өгч байж шинэ мотоцикл техник, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ, өдөр бүр шинэ дугуй тавьж уралдана, шинэ мюссе сольж уралддаг. Товчхон хэлэхэд асар их золиос, чадамжийг шаарддаг л даа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Уралдаанд нь амжилт хүсье.

-Маш их баярлалаа. 2026 оны “Дакар Ралли”-д Монголоос хоёр тамирчин уралдана. Би 57 дугаартай, харин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 79 дугаартай уралдах юм. Эх орныхоо нэрийг гаргах хоёр тамирчнаа сайн дэмжээрэй гэж хэлье дээ. Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын төлөө бид хичээх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top