x

Хашима – Японы мартагдсан вант улс

Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос 15 км-ийн зайтай орших Хашима арал юм. Баруунаас зүүн тийш 160 м, умардаас өмнөд хүртлээ 480 м хэмжээтэй. Тэндхийн эзэн нь загас, нүцгэн чулуу, далайн шувууд. 1890 онд "Митсубиши Шокаи" компани уг арлыг худалдан авч чулуун нүүрсний уурхай байгуулжээ. Үүнийг дагалдаад ажилчдыг байрлуулах орон сууц барьж эхэлсэн байна.

1916 он гэхэд Японы анхны блокон байшингууд энэ арал дээр сүндэрлэж эхэлсэн бөгөөд далайн шуурганаас хамгаалах үүднээс эргийн дагуу чулуун ханыг ч босгожээ. Тэр цагаас хойш арлыг "Гунканжима" хэмээн нэрлэх болов. Дэлхийн II дайны үед Хашима нь Японы аж үйлдвэрүүдийг түлшээр хангах гол түшиц газар болоод байлаа.

Ингээд нүүрсний аж үйлдвэрлэлийг даган арал дээр амьдрал цэцэглэсээр 1960 он гэхэд хүн ам нь 5267 хүрсэн байна. Арал дээр бүр бага болон дунд сургуулийг ч байгуулжээ. Эмнэлэг, буддын болон синтоистийн сүм ч үүд хаалгаа нээв. Ингээд эх газар руу явах ямар ч шаардлага арлынханд гарахаа болив. Арлын вант улс. Гэтэл 1960 он гэхэд нүүрсний ордын нөөц дуусах нь тэр.

Бүх Япон даяар шинэ нүүрсний болон нефтийн ордыг эрж хайж байх үеэр уг арлын оршин суугчдын тоо багассаар байжээ. 1974 он гэхэд Хашима дээр ердөө 2000 орчим хүн л үлдээд байсан юм. Харин 1974 оны нэгдгээр сарын 15-нд "Митсубиши" уурхайг хааж байгаагаа мэдэгдээд бүх ажилчдыг арлаас явахыг шаардсан байна. Тэр оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр арал дээрх хамгийн сүүлчийн оршин суугчид явжээ. Ингээд эзэнгүй хаягдсан арал Крейсер биш хий үзэгдлийн хөлөг гэх нэртэй ч болов.

Түүнээс хойш 30 жил болоход арал дээр хэн нэгэн нь ирсэн болон амьдрахыг оролдсон гэх нэг ч тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй гэдэг. Харин арлыг сүйрлийн тухай киноны зураг авалтын декораци болгон ашиглаж байв.

Арлыг шинээр 21-р зуунд дахин нээсэн. 2005 онд арал дээр сэтгүүлчдийн баг хүрэлцэн очжээ. Гэхдээ тэдэнд чөлөөтэй тэнэх боломж байгаагүй. Хуучирч муудсан барилга хэзээ мөдгүй нурах аюултай байжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Хашима арлыг НYБ-ын өв санд бүртгэж авсан бөгөөд цаашдаа Тайшо болон Шовагийн эрин үеийн түүх дурсгалт газар болгох зорилготой байгаа гэнэ. Нагасаки хотын удирдлага арлыг парк музей болгох бололтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 2 цаг 48 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цаг 39 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 21 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 4 цаг 28 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цаг 55 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 5 цаг 34 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 20 цаг 39 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 21 цаг 6 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 21 цаг 13 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 21 цаг 22 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 22 цаг 24 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 22 цаг 35 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 23 цаг 21 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин
iИх уншсан
Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль!
Top