x

Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв

Г.Занданшатарын Засгийн газар  эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхантайгаа хэвлэлийнхнийг өмнөө суулгачихсан, ирэх он жилүүдийн төлөвлөгөө танилцуулах маягтай сууж байна. Хэдэн сайд  ньасуултад хариулаад л, төсгөлд нь сэтгүүлчид алгаташиж ч байх шиг. Олон сэтгүүлч өмнөө суулгачихаад намын их хурлын өмнө, намын дарга болчих санаагаа орхихгүй жүжиг тавьж байна л гэнэ.  Зарим нь хэлсэн ярьсанд нь анхаарч, нэг хэсэг нь  харааж,  ерөөж ч байгаа харагдана. Гэтэл мягмар гаригт намын даргад өрсөлдөхгүй гэдгээ зарлав. Бас болоогүй, айсандаа биш шүү, улсынхаа эрх ашгийг бодсондоо л ийм алхам хийлээ гэж байна. Авлига хулгайтай эвлэрэхгүй гэдгээ ч зарлав. Аль нь ч байлаа гээд яахав. Намын их хурал, цаашлаад МАН-ын маргаан хэрүүлд амархан цэгтавихгүй нь тодорхой. Намын даргын төлөөх тэмцлээс эхтэй гэж харагдах талцлыг эвлэрүүлэх ажлын гол дүрээр тодорсон Ч.Хүрэлбаатар ямар ч байсан ажлаа хийжээ.

Харин хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчид алга ташихыг үзсэнгүй гэж амьтны хэл ам татлаад байсан Г.Занданшатарын танхимын таван жилийн төлөвлөгөө юу байв. Социализмын үед таван жилийн төлөвлөгөө гэж  байсаан. Таван жилийн гавшгайч гээд л  цол тэмдэгтэй. Тэр  үе ард хоцорсон. Гэхдээ ардчиллын үед таван жилийн төлөвлөгөө гарч ирсэн нь цочмоор ч нөгөө талаас бас үгүйсгэх боломжгүй, учир нь таван жилээр ажил төлөвлөснөө Засгийн газар зарлачихлаа. Хөгжлийн бодлогоо тав, таван жилээр төлөвлөөд цаашлаад дунд, урт хугацааны хэтийн төлөвлөгөөгөө гаргадаг улс орон бий. Манай өмнөд хөрш бол таван жилд юу хийхээ төлөвлөөд бараг л 100 хувь биелүүлдэг. Тэрнээс үлгэрлэх юм бол нэг их эсэргүүцээд байх ч юм алга. Бүтэж л байвал болоо доо. Угаас намын дотоод хэрүүл тэмцэл энэ Засгийн газрын 100 хоногийн тайланг ч анхаарах сөхөөгүй өнгөрөхөд хүргэсэн. Засгийн газар 100 хоногийнхоо ажлыг жишиг ёсоор тайлагнасан ч  олон нийтэд улс төрийн хэрүүл илүү сонирхолтой байсан юм байлгүй. Г.Занданшатарын танхимын гэнэтийн бэлэг болох таван жилийн төлөвлөгөө юу байв. 

Хүний хөгжлийн шинэтгэл нь ирэх таван жилийн хамгийн гол мега төсөл байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар зарлав. Монголчууд улам олуулаа болохын тулд гэр бүлд чиглэсэн бодлогыг авч хэрэгжүүлнэ гэж тэр мэдэгдлээ. Гурван сая гаруйхан бид улам олуулаа болохыг л эрмэлзэх ёстой. 2020 оны байдлаар наян мянга гаруй бяцхан үрс шинээр мэндэлж байсан бол өдгөө тавин мянга гаруй болжбуурчээ. Хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд төр бодлогоор дэмждэг. Дөрвөөс дээш хүүхэдтэй айлыг ипотекийн зээлийн жагсаалтад оруулах, гурваас дээш хүүхэдтэй өрхийн гишүүний аль нэгийг нь хүн амынорлогын албан татвараас чөлөөлөх, эрүүл мэндийн багц даатгалын үйлчилгээг санал болгох, гэр бүлд таатай эрх зүйн орчинг бүрдүүлэх гэх мэт зүйлсийг ирэх таван жилийн үндсэн чиглэлд тусгажээ. Хүн амаа өсгөх бодлого бол манай улсын хувьд зайлшгүй. Харин дэмжих бодлогын алхамуудыг олон нийт янз бүрээр л хүлээж авч байгаа харагдсан. 

Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсанаас хойших 4 сарын хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ хоёр дахь удаа олон нийтэд мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй нүүр тулж асуултад нь хариулсан. Хүссэн асуултдаа хариулт авах боломж хоёр цаг үргэлжилсэн хэвлэлийн хурлын үеэр байгаагүй нь тиймхэн ч нээлттэй байдлын тал дээр цаашид үлгэр дуурайл болохуйц жишгийг тогтоож байна. Өөрсдөө л мэдээ, рийл бэлдээд тараагаад байдаг төрийнбайгууллагуудын мэдээллийн нэг чигтэй урсгалыг өөрчилж, бүгдээрээ энэ жишгээр хоёр сар болоод л олон нийтийн өмнө сэтгүүлчдэд нээлттэй хариулаад байвал болохгүй ч юм алга. 

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн аравдугаар сарын 30-нд өргөн мэдүүлжээ. Хүний хөгжлийг эрхэм болгосон “Шинэ итгэл- Эрсшинэтгэл” хэмээх нэртэй энэ үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх зүйлсийн заримыг онцолъё. 

Найман үндсэн чиглэлээр 10 реформ хийхээр тусгасан бөгөөд олон нийтийн санаа бодолд нийцсэн байхаар боловсруулсан, түүнчлэн  шинжлэх ухаанд тулгуурласан гэнэ. Ард түмэн юу хүсэж байна, шударга ёсыг, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, тав тухтай эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байна гэж Ерөнхий сайд онцолно лээ. Төрийн хулгай, тэгш бус байдал, утаа багасаж, томуугийн улиралд хүүхдүүдэд эмнэлэг олддоггүй, тавь, жаран сурагч нэг ангид хичээллэдэг зүйл оргүй алга болно гэж ярианаас нь ойлгов. 

Эдийн засаг маш эмзэг, ганцхан уул уурхайгаас тэр дотроо зөвхөн нүүрснээс хамаарч буйг өөрчлөх, олон тулгуурт эдийн засагтай болохыг зорьж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар л эдийн засгийг солонгоруулж, бусад улсаас зарим асуудлаар хараат байгаа байдал арилна. Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, бодлогын эрс шинэчлэл хийнэ гэж мэдэгдэв. Уул уурхайн салбарт гэхэд олборлоод шууд ачиж гаргадгаа больж, боловсруулдаг, баяжуулдаг болно гэсэн зорилт тавьжээ.  Эрдэнэтийг түшиглэн 560 мянган тонн цэвэр зэс хайлуулах чадвартай үйлдвэр, Дархан Сэлэнгийн нутагт 1 сая тонн төмөр хайлуулах үйлдвэр, мөн одоо бүтээн байгуулалт нь явж буй Нефтийн үйлдвэр гэсэн гурван том үйлдвэрийг ирэх 5 жилд байгуулж, үр өгөөжийг нь хүртэнэ. Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 27 хувьтай байсан бол сүүлийн 4 сарын хугацаанд 50 хувьд хүрсэн гэж салбарын сайд нь мэдэгдсэн.

Хөдөө аж ахуйн салбарт хүнсний чиглэлд 53 шинэ үйлдвэр, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 161 үйлдвэр, аж ахуйн нэгж санхүүжилт аваад ажиллаж байгаа гэнэ. Ховдын Үйлдвэрлэл технологийн парк 2026 онд дуусна, Эмээлт, Дарханы үйлдвэрлэл технологийн парк мөн байгуулагдана гэж тооцожбайгаа аж. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд 200 мянган га талбайг шинээр ашиглалтад оруулна. Мал эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгож, малын ашиг шимт байдлыг сайжруулна, махны экспортыг нэмэгдүүлнэ гэх зэрэг олон зорилгыг тавьжээ. Одоо тэгээд харж л байя. Хонгилын үзүүрт гэгчээр сонсоход сайхан. Биелэхэд харин ямар бол. Хүлээж л байя. 

Эдийн засаг өссөнөөр ядуурлыг 2 дахин бууруулахаар төлөвлөжээ. Өдгөө манайд 913.7 мянган хүн ядуурлын шугамаас доогуур түвшинд байгаа юм. Дундаж давхаргыг 20 хувиар нэмэгдүүлнэ. Орон сууцны төрөлжсөн банк байгуулж, 80000 айлын орон сууц барих гэнэ. Хэрэгжүүлж чадвал боломжийн л сонсогдож байна.  

Эрчим хүчний хувьд 2030 он гэхэд бүрэн хараат бус болно. 2027 оны 6 дугаар сарын 30 гэхэд төвийн бүс чадлын дутагдлаас гарна. Эрчим хүчийг экспортлох бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжинэ. Ер нь экспортлогч улс болох зорилтоо хэрэгжүүлнэ ээ л гэж дуугарна лээ. 

Нам дотроо хүртэл хоёр тийш харчихаад сошиал дээр хэрэлдэж суудаг болчихоод байгаа, бид. Уг нь монголчууд уужуу тайван ард түмэн. Нэгдээд дэлхийн талыг ч эзэлж байсан түүхтэй. Нийгмээ нэгтгэх бодлого баримтална, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг үзүүлэлтийг дээшлүүлнэ гэсэн зорилт нь таатай л сонсогдов.  

Эвдрэлцлийн нэг шалтгаан нь тэгш бус байдал, авлига байгаа. Авлига, баялгийн хулгайтай тэмцэхгүйгээр цааш алхах боломжгүй байдалд хүрээд буй нь үнэн. Арваад жилийн өмнө авлигын индексээр 72-д байсан манай улс өнөөдөр 138-д явж байна. 2030 он гэхэд авлигын индексээр 120-д орохыг зорьжээ. Бас л хангалтгүй үзүүлэлт, гэхдээ байнга арга шилж ирсэнтэйгээ харьцуулвал мэдээж хүрч чадвал сайн. Авлигын индексэд нөлөөлөх үзүүлэлт дотор цахимжилт, ил тод нээлттэй шилэн болгохыг нэлээд дээгүүрт тавьж байгаа нь анзаарагдав. Тэр ч бүү хэл, намын даргад өрсөлдөхгүй гэж мэдэгдэхдээ ч энэтухайд огцолсныг харахад ямар ч байсан энэ тал дээрхатуу байр суурьтай байгааг ойлгов. 

Эрдэнэт үйлдвэрт тендер шалгаруулалт дээр хиймэл оюун ухааныг ашиглах талаар туршилт хийж байгаа гэнэ. Цаашид хиймэл оюун ухааныг ийнхүү ашиглах нь хар сэр төрөхөөс сэргийлэх, хулгайг таслан зогсооход чиглэсэн том шинэчлэлт болж мэдэх юм. ЭрдэнэсТаван Толгой ХК-ийн 586 гэрээнээс саяхан 581-ийг нь ил болгосон. Энэ мэтээр ил тод болгож Төрийн өмчит компанийн хулгайг таслан зогсоох аж. Төрийн өмчит компаниудыг аль болох хувьчлах талаар анхаарч байгаа бөгөөд МИАТ, Төрийн банк, ДЦС-3 гэх мэт зарим газруудын тодорхой хувийг удахгүй хувьчлах юм байна. 

Хувийн хэвшил нь татвар, нийгмийн даатгалд баригдан ядуурч, төр нь улам данхайсаар байгаа. Төрийн албаны шинэчлэл хийнэ, хуулийг өөрчилнө. Хүний төлөө асуудал шийддэг байх, тэгш эрхийг хангах, төрийн албан хаагчдыг иргэд дүгнэдэг, гүйцэтгэлийн үнэлгээ нь ил байх зэрэг бодлогын цогц шинэтгэлийг хийнэ л гэнэ шүү. Төрийн бүх алба, Төрийн өмчийнкомпаниудад олон нийтийн хяналтыг бий болгоно. Хаалгаа түгжээд хамаг бүхнээ хав дарчихдаг, албаны нууцад юуг ч хамаагүй дур мэдээд хамруулчихдаг байдал төрийн албанд байсаар байгаад ингэж цэг тавих нь зөв. 

Хувийн хэвшлийг дэмжих зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг Засгийн газарт ирэх долоо хоногт оруулахаар болж байгаа гэснийг дашрамд онцолъё. Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэчлэл дэлхий нийтийн шаардлага болж байгааг Ерөнхий сайд онцолсон. Харин Байгаль орчны сайд дөрвөн улс нийлж шар шороон шуургыг устгах талаар санаачилгыг COP17 бага хурлын үеэр танилцуулж, санхүүжилттатах бодлого баримталж буйгаа хэлнэ лээ.

Баялагтаа эзэн Монгол байх зарчим хэрэгжихгүйгээр ард иргэд элбэг хангалуун байхгүй. Өттэй ямаа таргалдаггүй. Өт нь авлига юм. Тусгай ажлын хэсгүүд авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд тэмдэглэсэн. Баялгийн тэгш хуваарилалт хийхгүйгээр хүний хөгжил, тэгш байдал, ард түмний хүсэж байгаа шударга ёсыг тогтоох боломжгүй. “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” гэсэн сайхан нэртэй ирэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ батлах юм. Баталсных нь дараа биелэлтийг нэхэж, шаардаж суух нь л иргэд бидний ажил билээ. Ер ньтэгээд ойрд хэрүүл тэмцлээс өөр юм анзаарахаа байсан бидэнд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажил хийх тухайд яриад гарч ирэх нь нэг талаас сайхан л хэрэг. Гэхдээ байна шүү дээ, молигодуулаад шантармаар үе олонтаа байдаг ч итгэл хамгийн сүүлд мохдог хойно, юмыг яаж мэдэхэв гээд горьдлого тасрахгүй хүлээе. Шинээр итгээд нэг үз л гээд байгааюм уу даа.

Д.Мөнгөлдалай, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 6 цаг 51 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 6 цаг 51 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 6 цаг 52 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 6 цаг 57 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 6 цаг 58 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 6 цаг 59 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 7 цаг 1 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 7 цаг 2 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 9 цаг 12 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 9 цаг 15 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 9 цаг 16 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 9 цаг 18 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 9 цаг 19 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 9 цаг 20 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 9 цаг 23 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 9 цаг 23 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 11 цаг 1 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 11 цаг 2 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 11 цаг 4 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 11 цаг 5 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top