x

"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авсан талаар Цэцийн дүгнэлтийг УИХ сонслоо

УИХ-ын 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авсан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн Цэцийн Их суудлын хуралдааны тогтоолыг сонслоо. Цэцийн Их суудлаас гарсан тогтоолыг УИХ хэлэлцдэггүй бөгөөд шууд хүлээн авдаг хуультай. Тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа.

О.Баасанхүү: Монголбанк, Хөгжлийн банкны өрөнд суутгалаа гэсэн нь сонин. Үндсэн хуулийн цэцээс УИХ бол Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон нь зөв байна. Тэрнээс 450 сая ам.долларыг нь өгөх ёстой гэж шийдсэн байна. Тэгэхээр бид өмчөө аваагүй юм биш үү. Ш.Раднаасэд дарга УИХ-ыг төлөөлж Цэцийн хуралд очсон. Өрөндөө суутгаж Эрдэнэтийн 49 хувийг авсан байхад яагаад дахиад 450 сая ам.доллар өгөхөөр болчихов оо?

Ш.Раднаасэд: Үндсэн хуулийн цэц зөв шийдсэн.

Ж.Батзандан: Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны бүлэглэл Монгол Улсын 10 гаруй хуулийг зөрчиж авсныг тогтоосон шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан байна. Хууль зүйн байнгын хороо сайн ажилласан байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл 49 хувийнхан чинь Эрдэнэт үйлдвэр дээр байна гэсэн мэдээлэл байна. 51 хувийнхандаа урамшуулал тараагаад сууж байна гэх юм. Энэ үнэн үү. Бид дөрвөн банктай нэг нөхөрт барьцаалагдаад байна шүү дээ. Интер, Капитал, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банкнууд. Санжийн Баяр тэргүүтэй МАН-ынхан 51 хувийг булаан авах гэж байна. 49 хувийг Ц.Элбэгдорж тэргүүтэн авах гэж байна. Худалдаа хөгжлийн банкныхан Тони Блейрийн эхнэрийн хуулийн фермийг түрээсэлж Засгийн газар, УИХ-аас мөнгө нэхэж байна. Ингэж тусгаар улсын дотоод хэрэгт оролцуулж байна. Алдагдсан төмрийн орд, Хөтөлийн орд, 49 хувиа буцаан авчрах ёстой.

Ш.Раднаасэд: Ж.Батзандан гишүүнтэй санал нэг байна. Урамшуулал олгох байгаа тухай нийгмийн сүлжээнд явсан бичгийг харсан. Засгийн газарт бичиг явуулсан. Үнэхээр Засгийн газрын тогтоол гарсан учраас биелүүлэх ёстой. Шүүх дээр явж байгаа маргааны эх хаагдсан. Яагаад гэвэл цэцийн тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын өмч гэдгийг тогтоосон. Болохгүй бол 1996 онд Эрдэнэтийн хаалгыг эвдээд орж байсан жишиг байгаа биз дээ.

Ц.Нямдорж: Маш хүнд хэлбэрээр шилжсэн байна. Монголд мафиозын страктур үүссэн байна. Ажлын хэсгийг ахалсан хүн нь Ш.Раднаасэд. Эхлээд Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ, машинаар хүн дайрсан гэсэн мэдээлэл явууллаа.Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн мэдээлэл явуулсан. М.Батсуурь гэж Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн болсон. Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга байсан эмэгтэй Дээд шүүхийн шүүгч Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуультай адил байдаг. Цэцийн шийдвэр гарсны дараа Захиргааны шүүх дахиж хуралдаад ийм шийдвэр гаргасан. 49 хувийг худалдаж авах бэлтгэл 2015 оноос гарсан. Хоёр хоногийн өмнө 2015 онд бичиг явууллаа. Хоёр жилийн өмнө Ерөнхий шүүгчид бичиг явуулсан.

С.Эрдэнэ: Өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Хонины мах хувааж байгаа юм шиг 49, 51 хувь гээд хуваачихсан. Нэг л үйлдвэр л дээ. Энэ нэг үйлдвэрийг хоёр хуваахаа болих хэрэгтэй. Ажлын хэсэг гаргаж, ямар хугацаанд шалгах ёстой тэр хугацаанд нь шалгая. Сүүлдээ хэн нь буруутай, хэн нь энхийн цагаан тагтаа нь ч ялгагдахаа болилоо. Өнөөдөр 49 хувийг л яриад байна. Энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц оруулж ирж байна. Шийдээд л явах байх. Тэгвэл 51 хувийг нь яах вэ. Өнгөрсөн 30, 40 жил бараа таваараа шахсан, мөнгийг нь хумсалсан нөхдийг яах юм. Зөндөө л хүн байгаа шүү дээ. Тэд өнөөдөр энхийн цагаан тагтаа шиг л явж байна. "Эрдэнэт"-ийн 51 хувийг яагаад шалгахгүй байна вэ, яагаад мартуулах гээд байна вэ. Шалгах гэж байгаа бол 49, 51 хувийг нь нэгтгэж УИХ-аас Ажлын хэсэг гаргаад шалгах хэрэгтэй. Энэ үйлдвэр чинь Монголын төрд үлдэх нь үү, үгүй юу. Энэ асуудлыг нэг тийш нь мухарлах хэрэгтэй, шалгах нь зүйтэй шүү.

Ш.Раднаасэд: Үйлдвэрийн 51 хувийг асуудалд санал нэг байна. "Эрдэнэт"-ийн 51 хувийн асуудал хуулийн дагуу шалгагдаад явах байх. Ш.Батхүү гэдэг хүн үнэхээр хууль бусаар гарын үсэг зурсан байна уу, эсвэл тэр хамт шалгагдаж байгаа нөхөд худлаа яриад байна уу гэдгийг нь хуулийнхан шалгах байх. Арбитрын шүүхэд яагаад ялагдсан нь ч тодорхой болох байх аа" гэв. 

Ц.Нямдорж: 49, 51 хувийн асуудлыг хамтад нь шалгах ёстой гэдэг С.Эрдэнэ гишүүний яриатай санал нэг байна. Хоёрдугаарт буруу ойлголт хоёр жил явлаа. 51 хувийг барьцаанд тавьсан асуудал байхгүй. Харин Стандарт банкнаас Жастын Батхүү зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан асуудал бол байгаа. 2011 онд хэргийг шалгаж эхлээд цагдаагийнхан 2014 онд шилжүүлж аваад царцаасан асуудал бол байна. Эрдэнэт үйлдвэр маргаанд оролцохдоо туйлын хариуцлагагүй хандсан нь илэрхий байна. Үндсэн гэрээгээ арбитрт гаргаж өгөөгүй байна. Жастын Батхүү гэрээний 42 хуудсыг хуурамчаар хийсэн. Эрдэнэтийн хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал бас хуурамчаар гарын үсэг зурсан. Махмаркет, Хадгаламж банк, Жаст шатахууны станцыг нь төр дээрэмдсэн. Яаж дээрэмдээд, яаж Батхүүг хорьсон бэ гэдгийг бас давхар шалгах хэрэгтэй. Хөрөнгийг нь хурааж аваад хүнийг нь хорьсон асуудлыг шалгах хэрэгтэй шүү.

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт зөв байна, хүлээж авах ёстой. Оюутолгойтой холбоотой асуудал ямар хэмжээнд байгааг бид харж байгаа. Би УИХ-д гэрээг оруулж ирсэн цагаас нь эсэргүүцэж ирсэн. Эрдэнэтийн гэрээг УИХ эргэн харсан шиг Оюутолгойн гэрээг эргэн харах ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Уржигдар 11 цаг 28 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа Уржигдар 11 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 2026-04-24 АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 2026-04-24 "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 2026-04-24 Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 2026-04-24 Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 2026-04-24 АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 2026-04-24 УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 2026-04-24 Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 2026-04-24 Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 2026-04-24 Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 2026-04-24 Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 2026-04-24 Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026-04-24 Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 2026-04-24 Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 2026-04-24 АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 2026-04-24 Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 2026-04-24 Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 2026-04-24 Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 2026-04-24
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Top