x

OpenAI компани TikTok-той төстэй “Sora 2” аппликейшнээ танилцууллаа

Америкийн “OpenAI” компани дүрс бичлэг бүтээх хамгийн дэвшилтэт загвар болох “Sora 2”-ыг “TikTok”-той төстэй аппликейшний хамтаар мягмар гарагт танилцуулжээ. Уг аппликейшн нь хэрэглэгчдэд “cameos” хэмээх функцээр дамжуулан хиймэл оюунаар бүтээсэн орчинд өөрсдийгөө оруулах боломжийг олгодог ажээ. 

Энэхүү шинэ хувилбар нь хиймэл оюун ухаанаар бодит мэт дүрс бичлэг бүтээхэд томоохон үсрэлт хийсэн хэмээн “ChatGPT” чатботыг бүтээсэн тус компани тодорхойлсон байна. Энэхүү систем нь үйл явдалтайгаа тохирсон харилцан яриа, дууны эффект, физикийн хувьд алдаа мадаггүй хөдөлгөөнийг бүтээж чадна гэж “OpenAI” мэдэгджээ. 

Түүнчлэн “Sora 2” нь дүрс бичлэг бүтээх өмнөх загваруудын хувьд Олимпын гимнастикийн дасгал, сагсан бөмбөгийн хөдөлгөөнийг дүрслэн харуулах гэх мэт гүйцэтгэхэд хэцүү, зарим тохиолдолд боломжгүй байсан зүйлсийг хийж чадна гэж тус компани мэдэгдсэн байна. 

Хэрэглэгчийн оруулсан бичвэр дэх зааварчилгааг биелүүлэхийн тулд “объектуудыг хувиргаж, бодит байдлыг гажуудуулдаг” өмнөх системүүдээс ялгаатай нь “Sora 2” нь бодит ертөнцийн физикийн хуулийг илүү сайн баримталдаг аж. Мөн өнгөрсөн онд танилцуулсан “Sora”-г орлосноор 2022 онд “ChatGPT”-г хэрэглээнд нэвтрүүлснээр эхэлсэн хиймэл оюуны “зэвсэглэлийн” өрсөлдөөний хамгийн сүүлийн үеийн хэрэгсэл болж байна. 

Дүрс бичлэг бүтээх тал дээр “OpenAI” нь “Google”, “Runway AI”, “Midjourney” зэрэг компаниудын зүгээс ширүүн өрсөлдөөнтэй тулгарч байгаа юм. Эдгээр нь бүгд хэдхэн секундийн дотор богино хэмжээний дүрс бичлэг хийх боломжтой программуудыг санал болгодог бөгөөд хүний​​ бүтээсэн контентыг орлох боломжтой гэх магтаал, айдсын аль алийг төрүүлж байгаа юм.

Гэхдээ “Sora 2”-оос илүүтэйгээр хэрэглэгчдийг гайхшруулж магадгүй зүйл бол “Sora” аппликейшн юм. Энэхүү платформ нь хэрэглэгчдэд хиймэл оюуаар бүтээсэн дүрс бичлэгт харагдах байдал, дуу хоолойны хувьд гайхалтай чанартайгаар орох боломжийг олгох гэнэ. Уг программыг одоогоор зөвхөн АНУ, Канадад урилгаар ашиглах боломжтой ажээ.

“Sora 2” дүрс бичлэг бүтээгч нь эхний ээлжид үнэ төлбөргүй байх боловч дүрс бичлэг бүтээхэд шаардагдах тооцоолох хүчин чадлын хомсдолоос шалтгаалан хэрэглээг хязгаарлах гэнэ. Аппликейшн дээр хэрэглэгчид “TikTok”, “Instagram Reels”-тэй төстэй хэсэгт бүтээсэн бичлэгээ хуваалцах боломжтой байна.

Улам бүр хүчирхэгжин сайжирч буй хиймэл оюун ухаант хэрэгслүүдийг хурдацтайгаар хэрэглээнд нэвтрүүлэх нь хиймэл ухаанаар бүтээсэн контентууд улам нэмэгдэж байгаа болон тэдгээрийг бүтээхэд шаардагдах асар их тооцоолох хүчин чадлаас үүдэн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар санаа зовниход хүргэж байгаа юм.

“OpenAI” сэтгэцийн эрүүл мэндэд нийгмийн сүлжээнүүдээс үзүүлэх нөлөөлөл, тухайлбал “нийгмийн сүлжээнд хэт их цагийг өнгөрөөх, донтох, тусгаарлагдах” зэрэг нь олон нийтийн санааг зовоож буйг хүлээн зөвшөөрч, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг шалгах, контентод хяналт тавих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: AFP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 2 цаг 48 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цаг 38 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 20 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 4 цаг 27 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цаг 54 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 5 цаг 33 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 20 цаг 38 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 21 цаг 5 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 21 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 21 цаг 21 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 22 цаг 23 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 22 цаг 34 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 23 цаг 20 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин
iИх уншсан
Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль!
Top