x

Дүүжин замын тулгуур багануудыг Яармаг-Арцат чиглэлд суурилуулж байна

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна.

Үүнээс эхний 4 тулгуурыг суурилуулаад байна.

Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах 1 болон 2 дугаар баганыг өнгөрсөн долоо хоногт бэхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур тулгуур багана суурилуулах ажил дуусна.

Энэхүү төслийн I шугамын урт 4.2 км, 6.45-42 метр өндөр хоёр зогсоолтой, цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байна. 

Төслийн бүтээн байгуулалтыг Францын “Пома групп”-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.

 “Моннис инженеринг” ХХК-ийн төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах энэхүү тулгуур багана нь 5.5 – 9.5 метрийн өндөртэй. Харин өндөрлөг газар буюу зарим хэсэгт 42 метр өндөртэй тулгуур баганыг суурилуулна. Ил харагдах тулгуур багануудын дор, газрын гүнээс доош 20 метрт суурийг бэхэлж суурилуулсан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийсэн” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын дотоод тэмцэл Монголын улс төрийг доргиолоо 52 мин ГССҮТ-д эрчимт эмчилгээний сувилахуйн ур чадварын сургалт боллоо 2 цаг 8 мин Дүүжин замын тулгуур багануудыг Яармаг-Арцат чиглэлд суурилуулж байна 2 цаг 9 мин Б.Сэр-Од 44 насандаа ДАШТ-д 12 дахь удаагаа марафон гүйв 2 цаг 30 мин Н.Иноүэ дэлхийн үнэмлэхүй аварга цолоо тав дахь удаагаа хамгааллаа 2 цаг 31 мин Тархины нейроныг дуурайлган бүтээсэн хиймэл оюун 2 цаг 34 мин 15 настай Оуэн Купер “Эмми”-гийн хамгийн залуу шагналт жүжигчин боллоо 2 цаг 36 мин Үйлтэй таван толгой 3 цаг 5 мин Балбын гашуун сургамж 3 цаг 13 мин Германы сагсчид Туркийг буулган авч Европын хошой аварга болов 4 цаг 1 мин Хотын 7 дүүрэгт шахмал түлшний 274 гэрээт цэгүүд нээгдэв 4 цаг 4 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 65 дуудлага бүртгэгдэв 4 цаг 5 мин Мазаалайн бүхий л үйлдлийг нарийн хянах боломж бүрдлээ 4 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 4 цаг 26 мин ДАШТ-ий хошой медальт анхны монгол эмэгтэй боксчин төрлөө 4 цаг 35 мин УИХ-ын 2025 оны намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ 4 цаг 39 мин ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүснэ 4 цаг 43 мин Гавьяат тамирчин Т.Тулга дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв 4 цаг 45 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа Уржигдар 12 цаг 56 мин Мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байна Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Соломон хааны бөгж Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад ...
Top