x

Шүүхийг цэвэрлэх үү, эсвэл шүүгчдийн нэр төрийг цэвэрлэх үү ?

- УИХ-ын гишүүд хууль, шалгалтын байгууллагад хандаж байгаа бол өөрсдийн хардлагаа мухарлатал явж эцсийг нь үзэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, шүүхийг цэвэрлэх, эс бол шүүгчдийн нэрийг цэвэрлэх ёстой. Тэдний эхлүүлсэн давлагаа ийм хоёр үр дүнгийн аль нэгээр төгсч таарна. Харин аль хариулт нь сонгогдохыг цаг хугацаа л мэдэх байх- 


Монголын өнөөгийн нийгэмд давхаргын ялгаа нэгэнт үүссэн гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Ер нь ийм ялгаа аль ч нийгэм, цаг үед байсаар ирсэн. Ажил мэргэжлийн ялгаа гэдэг шиг энэ ялгаанаас үүдсэн орлогын ялгаа байх ёстой нь маргашгүй үнэн. Гагцхүү энэ ялгаа шударга үнэний хэмжүүрээр бий болж чадсан эсэх нь асуудал. Энэ утгаар харах юм бол өнөөгийн Монголын давхаргын ялгаа нь шударга буюу зүй ёсны хэмжүүр дээр үндэслэж чадаагүйд л хүмүүс бухимддаг. 
Орлогын ялгаа нэгэнт үүссэн, магадгүй шударга бус байдал дээр суурилсан гэдгийг нь зөвшөөрөөд цагаатгаад цаашаа явъя гэлээ гэхэд энэхүү ялгаа нь дараа, дараагийн зүй бус ялгааг үүсгээд байгааг тэвчиж боломгүй санагддаг. Энд яриад буй орлогын ялгаа нь хуулийн дээр ба доор амьдрагсад гэх ялгааг үүсгэж, энэ эцэс сүүлдээ тэдний хооронд үл ойлголцол, өширхлийг бий болгож буй нь улс, үндэстний хувьд аюулын харанга дэлдэж байгаагаас ялгаагүй. Баян, ядуугийн ялгаан дээрээс бус хуулийн дээр ба доор амьдарч буйгаас үүдэлтэй дотоодын тэмцэл, дажин үүсч мэдэхээр хэмжээнд хүрвэл яах вэ?!


Тэгвэл энэ хэдхэн монголчуудын хэд нь, хэн нь хуулиас давсан гортиг дотор тарвалзах, мөн хэчнээн нь, хэн нь хуулийн дор бөхийхийг шийдэх эрх мэдэл хэний гарт байх вэ? Эрх мэдэлтэн, тэр дундаа хууль хяналт, шүүх засаглалд л тэр эрх мэдэл бий. Гэхдээ эдгээр байгууллага бүхлээрээ шударга бусаар дүүрчихсэн, системээрээ гажуудсан гэвэл хэтэрхий том гүтгэлэг, дэгсдүүлэг болно. Магадгүй, энэ систмеийн нэг хэсэг нь хуулийн дээр ба доор гэх ялгааг үүсгэхэд гар бие оролцоод байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлэхүйц мэдээлэл, үйл явдлууд үеийн үед өрнөсөөр ирсэн. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн гаргаж хэлсэн “хөрөнгөжсөн хурандаа нар” гэх хэллэг /бараг хараал ч байж магадгүй/, одоо нэр бүхий гишүүдийн ил хэлээд байгаа “хөрөнгөжсөн шүүгч нар”-ын тухай баримтууд том мөсөн уулын орой байхыг үгүйсгэхгүй. 


Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил гарснаас хойш бараг хагас сар өнгөрч байна. Тэр дундаас Улсын Дээд шүүхийн гишүүдийн өөрсдийнх нь болон өрхийнх нь өндөр орлого, өндөр дүнтэй үл хөдлөх хөрөнгө болон хадгаламж, хуь эзэмшдэг компаниудын нэр зэрэг нь олны анхаарлыг татсан. Шударга үнэний дэнсийг тогтоож буй шүүгчид маань хуулийн дээр ба доор амьдрах заагийг мөнгөний хүчин зүйлээр шийдвэрлэдэг юм биш биз гэсэн хардлагыг хөрөнгө орлогын мэдүүлэг лавшруулсан. УИХ-ын “дэвшилтэт долоон” гишүүн энэ сэжмийг тийм ч амархан хаяхгүй нь. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар өчигдөр мөн энэ сэдвээр Төрийн ордонд мэдээлэл хийжээ. 


Мэдээлэлдээ тэд ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ онцоллоо. Түүнчлэн “Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу гэх асуултыг тавьжээ. Товчхондоо нэр бүхий гишүүд “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго. Тухайн шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.” гэсэн шаардлага тавьж байгаа юм байна. 


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар С1 телевизэд ярилцлага өгөх үеэрээ “ялзарсан шүүх” гэж дүгнэж, шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил болсны дараа Улсын Дээд Шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд бичиг явуулж, үүндээ гишүүний үйлдэл илэрхий хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн Шүүгчдийн хороо ч үүнтэй холбоотойгоо байр сууриа илэрхийлэн албан бичиг төлөвлөсөн мэдээлэл бий. Утга нь шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдалд нөлөөлж, цахим орчинд гүтгэх, доромжлох нөхцөлийг бүрдүүлсэн гэх буруутгал.


Шүүгчдийн зэвсэг нь хууль байх ёстой. Харин мөнгө байж болохгүй. Хэрэв мөнгөний үйлчлэл ороод эхэлбэл хуульт ёсыг завхруулж, хуулийн дээр ба доор амьдрах “тавиланг” хүмүүст оноож эхэлнэ. Шүүх шударга ажиллаж чадахгүй бол ардчилал ч оршин тогтнох боломжгүй. Хэн нь ойлгох ийм энгийн логик шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс илэрхий уншигдаж байгаа учраас өнөөхөнд шүүгчид илт эсэргүүцэн үймж чадахгүй байна.


УИХ-ын гишүүд хууль, шалгалтын байгууллагад хандаж байгаа бол өөрсдийн хардлагаа мухарлатал явж эцсийг нь үзэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, шүүхийг цэвэрлэх, эс бол шүүгчдийн нэрийг цэвэрлэх ёстой. Тэдний эхлүүлсэн давлагаа ийм хоёр үр дүнгийн аль нэгээр төгсч таарна. Харин аль хариулт нь сонгогдохыг цаг хугацаа л мэдэх байх.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 44 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 19 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2 цаг 58 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 8 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 15 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 16 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 20 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 23 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 27 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 32 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 35 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 1 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 7 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 15 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 19 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 30 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 35 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 7 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top