x

У.Хүрэлсүх: Ипотекийн зээлийг хөнгөвчилж, хямд орон сууцаар хангахад бүрэн анхаарч ажиллана

Жил бүр зохион байгуулдаг барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож буй инженер, техникийн ажилтнууд, барилга, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөлчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө барилга, хот байгуулалтын чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудад онцгойлон анхаарч байна.

Мөн Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлэх, дуусаагүй байгаа төсөл, хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах, тус салбарын инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг шинэ дэвшилтэт технологид сурган мэргэшүүлж, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Барилгын салбар манай улсын бүтээн байгуулалтын гол тулгуур багана болохын хувьд  тус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх аливаа дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологи, бүтээлч санал, санаачилгыг дэмжинэ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар та бүхний ажлыг бүх талаар дэмжих болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 44 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 19 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2 цаг 58 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 8 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 15 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 16 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 19 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 23 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 26 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 32 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 35 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 1 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 7 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 14 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 19 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 30 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 35 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 7 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top