x

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо стандартын эрх зүйн шинэчлэл болон зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хоёр чухал асуудлыг хэлэлцлээ. Үүнд, Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт болон "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн мэдээлэл багтсан юм.

Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх нь

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалсан ажлын хэсэг стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр есөн сар ажилласан байна. Энэ хугацаанд тэд албан ёсоор долоо, албан бусаар найм буюу нийт 15 удаагийн хурал, уулзалт зохион байгуулж, холбогдох яамд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллөөс мэдээлэл сонссон байна. Мөн 2025 оны 2 дугаар сард барилга, эрүүл мэнд, хүнс, хүрээлэн буй орчин зэрэг голлох дөрвөн салбарын 700 орчим төлөөлөгчийг хамруулсан салбар хэлэлцүүлэг, 1000 орчим төлөөлөгчийг хамруулсан нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж, дүгнэлт гаргажээ.

Ажлын хэсгийн танилцуулсан санал, дүгнэлтэд дараах асуудлуудыг онцолсон байна:

  • Стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцыг тодорхой, ойлгомжтой, шуурхай, ил тод болгож, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.
  • Салбарын стандарт, норматив баримт бичгийг боловсруулах, батлахад мэргэжлийн холбоодоор дамжуулан санхүүжүүлэх тогтолцоог оновчтой болгох, хөрөнгийн ашиглалтын ил тод байдал, хяналтыг сайжруулах.
  • Хүн, малын эрүүл мэнд, хүнс, эм, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд эрсдэл учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийн өмнө хяналт тавих тогтолцоог оновчтой болгох, цахимжуулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах.
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд нөлөөлөх хүнс, эмийн хяналтыг зохицуулах чиг үүргийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох.
  • Одоогийн мөрдөгдөж буй стандартуудад үзлэг, дүн шинжилгээ хийж, шаардлагагүй стандартын баримт бичгийг хүчингүй болгох, салбаруудын стандартын норматив баримт бичгийн уялдааг ханган нэгтгэх, олон нийтэд ил тод болгох, олон улсын жишигт нийцүүлэх.
  • Олон улсын стандартын байгууллагын гишүүн орнуудын баталсан дэвшилтэт стандартын баримт бичгийг бүртгэх, нутагшуулах тогтолцоог хялбаршуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх.
  • Стандартчилал, тохирлын үнэлгээний салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах, гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоог мэргэжлийн холбоо, хувийн хэвшилтэй хамтран бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах.
  • Сорилт шинжилгээ хийх лабораториудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Эмчилгээ, оношилгооны стандартын баримт бичгийг олон улсын нийтлэг жишиг, арга зүйн заавар, зөвлөмжүүдэд нийцүүлэх, боловсронгуй болгох, үндэсний фармакопейн өгүүллийг олон улсын фармакопейн өгүүлэлтэй нийцүүлж өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тусгах.

УИХ-ын гишүүн П.Батчимэг, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал гишүүнээс хариулт авлаа. О.Батнайрамдал гишүүн нийт стандартын 60-70 хувийг шинэчлэх шаардлагатай байгааг дурдаад, үүний тулд эрх зүйн орчныг сайжруулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн тул ажлын хэсэг үйл ажиллагаагаа дуусгавар болгож, "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн" шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэх ажлын хэсэгт орж ажиллах нь зүйтэй гэж үзсэнээ мэдэгдлээ.

Зээлийн хүүг бууруулах стратеги

Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахалсан уг ажлын хэсэг таван удаа хуралдаж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох талаарх судлаач, мэргэжилтнүүдийн саналыг хэлэлцсэн байна.

Л.Соронзонболд гишүүний мэдээлснээр, УИХ сүүлийн 10 жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах стратегийг гурван удаа баталсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа нь гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг дурджээ. Тиймээс зээлийн хүүг бууруулахтай холбоотой эрх зүйн орчны өөрчлөлт нэн чухал гэж ажлын хэсэг дүгнэсэн байна.

Ажлын хэсэг зээлийн хүүгийн зардлын бүтцийн судалгааг хийжээ. Үүнд:

  • Эх үүсвэрийн зардал: 60%
  • Эрсдэлийн зардал: ~13%
  • Үйл ажиллагааны зардал: 14%
  • Ашгийн марж: 5%
  • Зохицуулалттай холбоотой зардал: 8%

Эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулж чадвал, мөн гадаад, дотоод орчны огцом өөрчлөлт байхгүй нөхцөлд дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах боломжтой гэж тооцоолсон байна. Иймд ажлын хэсгийн үйл ажиллагааны хугацааг ирэх намрын чуулган хүртэл сунгах шаардлагатай байгааг Л.Соронзонболд гишүүн танилцууллаа.

Гишүүдээс П.Сайнзориг, М.Мандхай нар асуулт асууж, арилжааны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн мэдээллийн санг өргөжүүлэх зэрэг асуудлуудыг хөндлөө. Л.Соронзонболд гишүүн арилжааны зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага хэт өндөр байгааг онцлоод, үл хөдлөхөөс бусад хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, борлуулалттай холбоотой гэрээ зэргийг барьцаалах боломжийг нээх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэнээ тайлбарлав. Мөн зээлийн мэдээллийн санг сайжруулж, харилцах хугацаагүй хадгаламж дээр хүү тооцдогийг зогсоох нь зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах боломжтойг дурдсан байна.

М.Мандхай гишүүн макро эдийн засгийн нөхцөл, инфляц, валютын ханшийн тогтворгүй байдал зэрэг нь зээлийн хүүг бууруулахад хэрхэн нөлөөлөх талаар тодруулахад, Л.Соронзонболд гишүүн Төв банкны бодлогын хүүг өсгөсөн нь макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бөгөөд Монгол Улс эдийн засгийн бүтцээ өөрчилж, уул уурхайгаас бусад салбарын хөгжлийг дэмжих, экспортыг төрөлжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж дууссан байна. Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар "Сэлбэ дэд төв"-ийн нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг сонсож эхэлсэн тухай Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 20 цаг 22 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 20 цаг 24 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 20 цаг 25 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 20 цаг 26 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 20 цаг 28 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 20 цаг 29 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 20 цаг 31 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 31 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 20 цаг 33 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ Өчигдөр 13 цаг 44 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр 13 цаг 44 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа Өчигдөр 13 цаг 42 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав Өчигдөр 11 цаг 42 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна Өчигдөр 11 цаг 41 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ Өчигдөр 11 цаг 39 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа Өчигдөр 11 цаг 37 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм Өчигдөр 11 цаг 00 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ Өчигдөр 09 цаг 13 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа Өчигдөр 09 цаг 11 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top