x

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан болов

 

Улсын Их Хурлын даргын 2017 оны  захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2018.04.04) Төрийн ордонд боллоо.

Хуралдааныг нээж Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, Өнгөрсөн хугацаанд Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлуулсан. Мөн Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд гурван хэсэг болж агаарын бохирдол ихтэй нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  биечлэн танилцсан. Ажлын хэсгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал, зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлснээ онцоллоо.

Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг  нар асуулт, асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжих хугацаа, хариуцах эзэнтэй нь тодорхой болгох, Ажлын хэсгийн хуралдааныг сар бүрийн  хоёрдугаар долоо хоногийн баасан гарагт тогтмол хийх санал гаргав. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нарийвчилсан төлөвлөгөө гаргахдаа хариуцах эзнийг нь тодорхой болгож, заасан хугацаанд ажлаа хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох системийг бий болгох шаардлагатай” гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах талаар бодитой нарийвчилсан төлөвлөгөө гаргахдаа санхүүгийн асуудлаа тодорхой болгож, шаардагдах хөрөнгийн хэмжээгээ нарийвчлан тусгаж, танилцуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс  Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх хүрээнд зөвлөмжийн төслийг боловсруулснаа танилцуулж, УИХ-ын гишүүдийн саналыг тусгахаар боллоо. 14 асуудлыг тусгасан уг зөвлөмжийн төсөлд Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг дан ганц Улаанбаатар хотод төвлөрүүлэх бус өргөн цар хүрээнд үндэсний хэмжээний аян, үе шатуудтай арга хэмжээний төслийг боловсруулж, УИХ-аар батлуулах, 2019 оны 05 дугаар сард түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбоотой хийгдэж буй бэлтгэл ажлын талаар мэдээллээр Ажлын хэсгийг хангах, сайжруулсан зуух, түлшний болон халаалтын технологи, гэр амины орон сууцны дулаалгын талаарх шийдлийг тодорхойлж, 2018 оны 05 дугаар сард багтаан танилцуулах, Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үе шат бүхий хугацаа заасан төлөвлөгөөний төслийг 2018 оны 05 дугаар сард багтаан танилцуулж, УИХ-аар батлуулахаар тусгажээ.

Мөн цахилгаан гэр байшингийн халаалтаа шийдсэн айл өрхүүдийн мэдээллийг нэгтгэж, хөнгөлөлт урамшуулалд хамрагдсан эсэхийг мэдээлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, нэн даруй хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагааг санхүүжүүлж эхлэх, УИХ-аас 2018 оны 01 дүгээр сарын 12-нд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2 дугаар зүйлд заасан жагсаалтыг батлаагүйгээс эдгээр хуулийн заалт хэрэгжих боломжгүй байгааг анхаарах шаардлагатай зэрэг асуудлуудыг зөвлөмжийн төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top