x

Disney, Universal хоёр Midjourney бүтээгчдийг шүүхэд өглөө

Зохиогчийн эрхийн асуудлаар хиймэл оюун ухааны салбар дахь маргаан улам ширүүссээр байна. Энэ удаа дэлхийн хамгийн том кино студиудын нэг болох Disney болон Universal компаниуд AI дүрслэл үүсгэгч Midjourney-н бүтээлүүдийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн үзэж, АНУ-ын Калифорнийн Төв тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай BBC болон OfficeLife мэдээллээ.

Гомдолд дурдсанаар, Midjourney-г "хуулбарлалтын ёроолгүй нүх" хэмээн нэрлэжээ. Учир нь тус хиймэл оюун ухааны систем Дарт Вейдер, Миньон зэрэг олон алдартай дүрийг зөвшөөрөлгүй, олон арван хувилбараар дүрслэн гаргаж буй нь зохиогчийн эрхийг шууд зөрчиж байна гэж үзжээ. Компаниуд Midjourney-ийн үүсгэн байгуулагчдаас санхүүгийн нөхөн төлбөр нэхэмжлэн, цаашид зохиогчийн эрх бүхий контент ашиглахгүй байхыг шаардсан байна.

Midjourney нь 2024 онд л гэхэд 300 сая ам.долларын хөрөнгө босгосон бөгөөд удалгүй AI видео үйлчилгээ нээх төлөвлөгөөтэй байгааг мөн шүүхэд өгсөн гомдолд онцолжээ. Энэ нь зөвхөн зургаар хязгаарлагдахгүй, одоо бүрэн хэмжээний киноны чанартай дүрслэл, хөдөлгөөнт дүрсийг хуулбарлах боломжтой болохыг заасан шинжээчид анхааруулж байна.

Энэхүү хэрэг нь зөвхөн Midjourney бус, AI бүтээх бүх системд хамааралтай томоохон шүүхийн шийдвэрт хүрч мэдэх юм. AI хөгжүүлэлт ба оюуны өмчийн хоорондын эрх зүйн зааг, хязгаарыг тодорхойлох, цаашид хэн, ямар нөхцөлөөр хиймэл оюун ухаанд сургалтын өгөгдөл болгон уран бүтээлийг ашиглаж болох вэ гэсэн маргааны нэг том жишээ болон үлдэх магадлалтай байна.

Эх сурвалж: officelife.media, BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 32 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 34 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 18 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 20 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 23 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 24 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 28 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 34 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 40 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 40 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 46 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top