x

Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Start up” уралдаан зарлалаа

2025 оныг Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан орон нутгийн түвшинд бодит ажлууд эхэлж байна. Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг эдийн засгийн хувьд бие даасан байдал руу чиглүүлэх зорилгоор анх удаа гарааны бизнесийг дэмжих “Start up” уралдаан зарлажээ.

Ховд аймагт нийт 3000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний 10 орчим хувь нь тогтмол ажил хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс тус уралдаан нь эдгээр иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн ажлын байр бий болгох, бизнес санааг нь хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт олгох, цаашлаад нийгэм, эдийн засгийн идэвхтэй оролцоог дэмжих онцгой ач холбогдолтой арга хэмжээ болоод байна.

“Start up” уралдаанд:

  • Хувиараа хөдөлмөр эрхэлдэг,

  • Ажил хайж буй,

  • Шинэлэг санаа бүхий, гарааны бизнесээ эхлүүлэхээр зорьж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой.

Уралдааны хүрээнд:

  • Зургаадугаар сарын 24-нийг хүртэл бүртгэл үргэлжилнэ,

  • Зургаадугаар сарын 25-нд оролцогчдод зориулсан сургалт, чадавхжуулах арга хэмжээ зохион байгуулагдана,

  • Шилдэг хоёр оролцогчийг шалгаруулж, тус бүр 10 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна.

Төслийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй бөгөөд уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 77431220, 94058805, 95432727 дугаараар холбогдон авах боломжтой.

Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 7 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 12 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 19 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 25 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 29 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 39 мин Ормузын хавх 54 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 1 цаг 5 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 25 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 22 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 30 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 57 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 6 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 16 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 30 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 35 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 36 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 41 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 55 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top