x

АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ Лондон хотод үргэлжилж байна

АНУ, БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд Лондон хотноо худалдааны асуудлаарх хэлэлцээгээ өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 10-ны мягмар гарагт үргэлжлүүлж байна. Энэхүү хэлэлцээ нь хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцаа хурцадмал байдалд орсон, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ хямрах эрсдэлтэй нөхцөлд чухал ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.

Талууд газрын ховор элемент зэрэг стратегийн бүтээгдэхүүний экспортын хяналтад ахиц дэвшил гаргана гэж найдаж байгаа бөгөөд энэ нь авто машин, сансар судлал, хагас дамжуулагч болон батлан хамгаалахын салбаруудад шууд нөлөөлөх чухал асуудал болж байна. Өнгөрсөн сард Женевт болсон урьдчилсан тохиролцооноос хойш хоёр улсын харилцаанд эерэг хандлага бий болсон ч, Бээжингийн зүгээс чухал бүтээгдэхүүний экспортыг хязгаарласан нь Вашингтоны зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, талуудын хооронд шинэ маргаан үүсгээд байна.

Хэлэлцээний хүрээнд АНУ-ын талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар оролцож байгаа бол Хятадын төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн ахалж байна. Х.Лутникийг хэлэлцээнд оролцуулсан нь газрын ховор элементүүдийн экспортын асуудал хэр чухал байгаагийн илэрхийлэл юм. Түүний агентлаг нь АНУ-ын экспортын хяналтыг хариуцдаг бөгөөд энэ удаагийн уулзалт Женевийн тохиролцоотой холбоотой санал зөрөлдөөнд төвлөрч байгаа аж.

Хоёр улсын хоорондын худалдааны харилцаа энэ үед төдийгүй дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй. Хятадаас АНУ руу хийгдэж буй экспорт 2025 оны тавдугаар сард 34.5 хувиар буурсан нь “COVID-19” цар тахлын эхэн үеэс хойшхи хамгийн огцом бууралтад тооцогдож байна. Энэ нь хоёр орны худалдааны түншлэлд сэргэлт хэрэгтэй байгааг харуулж байна.

Лондон дахь уулзалт хоёр их гүрний харилцааг зөөлрүүлж, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэж байгааг шинжээчид онцолж байна. Түүнчлэн, хэлэлцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын дарга Ши Жиньпин нарын утсаар ярьснаас ердөө дөрөв хоногийн дараа болж буй нь улс төр, эдийн засгийн талбарт хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүлээлт байгааг илтгэж байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top