x

ОХУ Тэнгисийн цэргийн флотыг 2050 он хүртэл хөгжүүлэх стратеги батлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2050 он хүртэлх Тэнгисийн цэргийн флотын хөгжлийн стратегийг баталсан тухай /RIA Novosti/ агентлаг мэдээллээ. Энэхүү стратеги төлөвлөлтийн баримт бичиг нь орчин үеийн Оросын түүхэнд анх удаа боловсруулагдаж, батлагдаж буйгаараа онцлог бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн туслах, Тэнгисийн коллегийн дарга Николай Патрушев “Аргументы и факты” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Патрушевын мэдээлснээр, стратеги боловсруулах шийдвэрийг өнгөрсөн оны долдугаар сард Кремльд болсон зөвлөгөөний үеэр гаргасан байна. Үүний дагуу Батлан хамгаалах яам гол бодлогын төслийг боловсруулж, холбооны агентлагууд, салбарын байгууллагуудын саналуудыг харгалзан Тэнгисийн коллеги нарийвчлан боловсруулж Ерөнхийлөгчид танилцуулжээ. Эцэслэн батлах шийдвэрийг тавдугаар сарын 30-нд В.Путин гаргасан байна.

Стратегийн баримт бичигт:

  • Дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдалд хийсэн гүнзгий дүн шинжилгээ

  • Зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалтай бүс нутгууд, түүний хэлбэр, онцлог

  • Тэнгисийн цэргийн хүчинтэй гүрнүүдийн чадавх, нөөц бололцооны харьцуулалт

  • Украины дайны явцад Оросын Тэнгисийн цэргийн флот олж авсан сургамж, туршлагууд
    зэргийг багтаасан байна.

Тус стратеги нь Оросын Тэнгисийн цэргийн флотыг зөвхөн батлан хамгаалах үүрэгтэй хүчин байхаас гадна, геополитикийн нөлөөллийн томоохон хэрэгсэл болгон дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадамжтайгаар хөгжүүлэх зорилго тавьж байгааг тус баримт бичиг онцолж байгаа аж. Цаашид тус стратегийн хүрээнд технологи, судалгаа, усан онгоцны үйлдвэрлэл, эрсдлийн хариу арга хэмжээ зэрэг олон чиглэлд хамарсан бодлого, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 37 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 18 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 48 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 7 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 39 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 51 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 30 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 39 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 48 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 8 цаг 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 12 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 32 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 37 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 43 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 48 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 8 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 10 цаг 55 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 39 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top