x

Бамбай хоншоорт могойн тоо Улаанбаатар орчимд нэмэгдэж болзошгүй тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархан амьдардаг бөгөөд дулааны улирал эхэлснээр могойн дуудлагын тоо нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Ялангуяа бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд хамаардаг тул иргэдийн сонор сэрэмж, хариу арга хэмжээ онц чухал байна.

Бамбай хоншоорт могой нь ихэвчлэн хул шаргал эсвэл хар хүрэн өнгөтэй, нуруу болон сүүлээрээ хөндлөн цагаан судалтай. Сүүл нь богино, нүд нь босоо хүүхэн хараатай бөгөөд хамрын хоёр сүвний хооронд гүн хонхортой байдаг тул зарим үед хамрын дөрвөн сүвтэй мэт харагддаг нь танихад хялбар онцлог юм.

Сүүлийн үед могой хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууцны гадаа болон авто зогсоол, автограш зэрэг газраас олдох нь нэмэгджээ. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжин ирэх, мөн идэш тэжээл хайн хотын захын бүс рүү нэвтрэх нь түгээмэл байна. Хотын төв хэсэгт хөдөө орон нутгаас ирсэн тээврийн хэрэгслийн моторын хэсэг, ачаа тээшээр дамжин ирэх тохиолдол ч байгааг онцлон анхааруулж байна.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр, суурьшлын бүсэд могойн талаарх дуудлага нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна:

  • Могой таарсан тохиолдолд ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгнө.

  • Могойг бие даан устгах, хөөх оролдлого хийхгүй байх,

  • Мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг анхааралтай ажиглах,

  • Хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Хот суурин газрын орчимд амьдрах иргэд байгаль, ан амьтны амьдрах орчныг хамгаалах үүднээс болгоомжтой, хариуцлагатай хандлага гаргах хэрэгтэйг Нийслэлийн Байгаль орчны газраас уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 17 цаг 42 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 18 цаг 1 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 18 цаг 13 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 18 цаг 19 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 19 цаг 0 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 19 цаг 3 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 19 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top