x

Израил “Мадлин” хөлөг онгоцыг саатуулсныг “Эрх чөлөөний флот” шүүмжилж байна

Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэхээр олон улсын усан хилд явж байсан “Мадлин” хөлөг онгоцыг Израилын арми саатуулсан тухай мэдээллийг “Эрх чөлөөний флот” эвсэл (FFC) албан ёсоор баталлаа. Энэхүү хөлөг онгоц нь энгийн иргэдээс бүрдсэн сайн дурынхны багтай, хүүхдийн сүү, хоол хүнс, эм тариа зэрэг Газын энгийн иргэдэд нэн шаардлагатай тусламж тээвэрлэж явсан байжээ.

FFC-ээс мэдээлснээр Израилын цэргүүд хөлөг онгоц руу хууль бусаар нэвтэрч, багийн гишүүдийг хүч хэрэглэн саатуулсан бөгөөд ачааг нь хураан авсан байна. Тус эвслийн зохион байгуулагч, хүний эрхийн өмгөөлөгч Хувайда Арраф “Израил тусламжийг саатуулах эрхгүй” хэмээн мэдэгдэж, Олон улсын шүүхийн Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэхийг шаардсан тушаалуудыг зөрчиж буйг онцолжээ.

Харин Израилын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Мадлин” хөлөг онгоцыг аюулгүй байдлын үүднээс саатуулан эргээ авчран шалгаж буйг тайлбарласан. Мөн хөлөг онгоцонд тээвэрлэж явсан тусламжийн хэмжээ маш бага байсан, харин Израил сүүлийн хоёр долоо хоногт Газын зурвас руу 1200 гаруй тусламжийн машин нэвтрүүлсэн хэмээн онцолжээ.

Мөн тус яамны мэдээлснээр, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг, бусад зорчигчид хэвлэл мэдээллийн анхаарлыг татах зорилготойгоор ийм үйлдэл хийсэн гэж үзэж байна. Тэднийг ойрын хугацаанд эх орон руу нь буцаахаар ажиллаж байгаа тухай мэдэгдсэн байна.

Энэхүү үйл явдал нь Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямрал, олон улсын хууль эрх зүйн орчны талаар дахин анхаарлын төвд авчраад байна.

Эх сурвалж: DW, FFC, Израилын Гадаад хэргийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top