x

Лос-Анжелест хууль бус цагаачдыг баривчилсан ажиллагааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, Үндэсний гвардийг дайчилжээ

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг эсэргүүцсэн өргөн хүрээтэй жагсаал болсон тухай TASS агентлаг мэдээллээ. Жагсагчид АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба (ICE)-ны саатуулах төвийг бүсэлж, замын хөдөлгөөнд саад учруулан, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу чулуу, петард шидсэн байна.

Цагаан ордны Тамгын газрын орлогч дарга Стивен Миллер уг жагсаалыг "хууль тогтоомж болон бүрэн эрхт байдлын эсрэг бослого" гэж тодорхойлон "X" нийгмийн сүлжээнд мэдэгдэл нийтэлжээ. Тэрбээр Лос-Анжелес хотын Цагдаагийн газрын дарга Жим Макдоннеллийг "иргэдийн эрхийг хамгаалахын оронд хууль бус үйлдлийг өөгшүүлж байна" хэмээн шүүмжилсэн байна. Цагдаагийн дарга албан ёсоор “олноор нь албадан гаргах ажиллагаанд цагдаа нар оролцохгүй” хэмээн мэдэгдсэн нь шүүмжлэл дагуулжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” хаягтаа Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсон, Лос-Анжелес хотын дарга Карен Басс нарыг ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилж, “холбооны Засгийн газар үүссэн нөхцөл байдлыг хянахын тулд зайлшгүй оролцох шаардлагатай болсон” гэж бичжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт “АНУ-ын хууль, журмыг зөрчигчдийг тэвчихгүй, аюул учруулж буй бүх хууль бус цагаачдыг албадан гаргана” гэж X сүлжээнд бичсэн байна.

АНУ-ын хилийн аюулгүй байдал, цагаачлалын асуудал эрхэлсэн төлөөлөгч Томас Хоман “Fox News” сувгаар мэдэгдэхдээ, Ерөнхийлөгчийн даалгавраар Үндэсний гвардийн 2000 алба хаагчийг Лос-Анжелест байрлуулах шийдвэр гаргасан гэв. Цагаан ордны хэвлэлийн албанаас нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, энэ нь эмх замбараагүй байдлыг хязгаарлах зорилготой гэнэ.

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа өнгөрсөн баасан гарагт эхэлж, бямба гаргийн орой гэхэд хамгийн багадаа 44 хүн баривчлагдсан байна. Үүний дараа тус хотод хууль сахиулах ажиллагааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, зарим оролцогчид ICE-ийн ажилд саад учруулахыг оролдсон нь нөхцөл байдлыг хурцатгасан юм.

Эх сурвалж: TASS

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 цаг 5 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 13 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 23 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 29 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 33 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 37 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 31 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 5 цаг 4 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 33 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 38 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 41 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 45 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 50 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 59 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 21 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 53 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 15 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 21 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 35 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top