x

Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьж худалдааны асуудлыг хэлэлцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар яриа өрнүүлж, хоёр орны худалдааны хэлэлцээртэй холбоотой асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн талаар Трамп пүрэв гарагт “Truth Social” нийгмийн сүлжээндээ мэдэгдлээ. Түүний хэлснээр, 90 минут үргэлжилсэн ярианы үеэр талууд олон чухал асуудал дээр нааштай, үр дүнтэй байр сууринд хүрчээ.

Ши Жиньпин Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтайг Хятадад айлчлахыг найрсгаар урьсан бөгөөд Трамп ч мөн Ши болон түүний гэргийг АНУ-д айлчлахыг урьсан байна. “Хоёр том гүрний удирдагчийн хувьд энэ бол хэн хэнд нь тэсэн ядан хүлээж буй айлчлал” гэж Трамп онцолжээ.

Хоёр орны эдийн засгийн уур амьсгалыг сайжруулах чиглэлээр ойрын хугацаанд өндөр түвшний уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Худалдааны төлөөлөгч, Элчин сайд Жеймисон Грир нар оролцоно гэж Ерөнхийлөгч мэдээлжээ.

Утсаар ярих үеэр Орос, Украин, Иран зэрэг геополитикийн асуудлыг хөндөөгүй бөгөөд ярианы гол агуулга худалдааны бодлогын зохицуулалтад төвлөрсөн байсныг Трамп онцолсон байна.

Энэхүү яриа нь хоёр орны хооронд худалдааны дайны хурцадмал байдлыг намжаасан сүүлийн үеийн алхмуудын нэг юм. Өнгөрсөн сард талууд бие биедээ ногдуулсан өндөр татварыг түр хугацаанд бууруулахаар тохиролцсон. АНУ Хятадын бараанд ногдуулсан 145 хувийн татварыг 90 хоногийн хугацаанд 30 хувь болгон бууруулсан бол Хятадын тал АНУ-ын бараанд ногдуулсан 125 хувийн татварыг 10 хувь болгон бууруулсан байна.

Эх сурвалж: Reuters.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 38 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 46 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 56 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 2 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 6 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 10 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 4 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 37 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 6 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 11 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 14 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 18 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 23 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 32 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 54 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 26 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 47 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 54 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 8 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top