x

Германы Канцлер Ф.Мерц Трампыг Украины дайныг зогсоох “гол хүн” хэмээн онцлов

Германы Канцлер Фридрих Мерц АНУ-д хийж буй анхны албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, Украины эсрэг Оросын дайн болон батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Цагаан ордонд болсон уулзалтын дараа тэрбээр Дональд Трампыг “дайныг зогсоох хүчин чармайлтын гол хүн” гэж тодорхойлсон нь анхаарал татлаа.

Ф.Мерц “Энэ дайн ямар аймшигтай вэ гэдэг дээр бид санал нэгдсэн. Үүнийг хэрхэн зогсоох талаар хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд АНУ-аас Орост үзүүлэх шахалтыг улам нэмэгдүүлэхийг уриалжээ. Тэрбээр "АНУ бол энэхүү дайныг зогсоох хүчтэй нөлөө бүхий улс" хэмээн онцолж, Европын Холбоо болон Герман улс Украинтай эв санааны нэгдэлтэй гэдгээ нотлон, Киевийг цаашид ч дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Түүний мэдэгдэлд Оросыг “түрэмгийлэгч” хэмээн нэрлэж, дайныг өдөөсөн тал гэж тодорхойлсон нь Украины талд баримталж буй хатуу байр суурийн илрэл байв. Харин Ерөнхийлөгч Трамп тодорхой байр суурь илэрхийлээгүй ч ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэхийг үгүйсгээгүй бөгөөд хэрэв дайн үргэлжилбэл хатуу бодлого баримтлах болно хэмээн анхааруулжээ.

Д.Трамп “Владимир Путин Украин орныг бүхэлд нь эзлэхийг хүсэж байгаа ч ийм зүйл болохгүй” гэдгийг онцолсон ба өөрийг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ийм довтолгоо гарч чадахгүй байсан гэж үздгээ дахин илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр Трамп Германы батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлж буйг сайшааж, цаашид Германд байрлаж буй АНУ-ын цэргүүдийг татахгүй гэдгээ баталгаажуулжээ. Тэрбээр Канцлер Мерцийг “Германы гайхалтай удирдагч” хэмээн үнэлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 38 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 46 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 56 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 2 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 6 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 10 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 3 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 37 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 6 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 11 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 14 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 18 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 23 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 32 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 54 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 25 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 47 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 53 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 8 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top