x

Nvidia компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Америкийн хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia” компани зах зээлийн үнэлгээгээр “Microsoft”-ыг гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийн байр суурийг дахин эзэллээ. Мягмар гарагт тус компанийн хувьцааны ханш 3 хувиар өсч, 141.40 ам.долларт хүрсэн нь зах зээлийн үнэлгээг нь 3.45 их наяд ам.долларт хүргэсэн байна. Үүний зэрэгцээ “Microsoft”-ын үнэлгээ ижил хугацаанд 3.44 их наяд ам.доллар байжээ.

“Nvidia” 2024 оны эхний хагасаас хойш “Apple” болон “Microsoft”-той ээлжлэн дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд энэ удаагийн өсөлт нь тус компанийн хиймэл оюуны салбар дахь давамгайлалтай холбоотой юм. “ChatGPT” зэрэг хиймэл оюуны системүүдийг ажиллуулахад шаардлагатай өндөр хүчин чадал бүхий график процессор чипүүдийг (GPU) Nvidia үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь түүнийг салбартаа бараг цорын ганц гол ханган нийлүүлэгч болгож байна.

OpenAI-гаас гадна “Microsoft”, “Meta”, “Google”, “Amazon”, “Oracle”, Илон Маскийн “xAI” зэрэг технологийн аваргууд хиймэл оюуны дэвшлийг бүтээхийн тулд Nvidia-ийн чипүүдийг идэвхтэй худалдан авч байгаа нь компанийн үнэлгээнд хүчтэй нөлөөлж байгаа юм.

Зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд Nvidia-ийн хувьцааны ханш 24 орчим хувиар өссөн нь зах зээлийн найдвар, технологийн хандлага хаашаа чиглэж байгааг илтгэж байна. Хиймэл оюун ухаан, дата төв, гүнзгий сургалт зэрэг салбаруудын хурдацтай өсөлт Nvidia-г дэлхийн эдийн засгийн шинэ удирдагчдын нэг болгон тодруулж байна.

Эх сурвалж: CNN, Bloomberg, CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа 2 цаг 43 мин Мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байна 2 цаг 52 мин НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх ажиллагааг эхлүүлнэ 3 цаг 0 мин Европын Холбоо Орост тавьсан хоригоо сунгав 3 цаг 3 мин Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна 3 цаг 13 мин Д.Баярхүү: ШХАБ-ын цаашдын төлөвшлийг ажиглах нь зүйтэй 4 цаг 7 мин “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ 4 цаг 19 мин Автомашингүй өдөр: Хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй 5 цаг 25 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 5 цаг 32 мин Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна Өчигдөр 14 цаг 05 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Өчигдөр 14 цаг 02 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй Өчигдөр 14 цаг 01 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Өчигдөр 13 цаг 58 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв Өчигдөр 13 цаг 56 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ Өчигдөр 13 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Өчигдөр 13 цаг 50 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна Өчигдөр 13 цаг 50 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ Өчигдөр 12 цаг 50 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна Өчигдөр 12 цаг 38 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно Өчигдөр 12 цаг 14 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а... Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ
Top