x

Зам тээврийн ослыг дрон, AI технологиор шийдвэрлэх боломжийг хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын “MGIS” компанийн захирал Ким Жун Вү, ахлах инженер Хан Сун Ён нарыг хүлээн авч уулзан, авто замын түгжрэлийн гол шалтгааны нэг болох зам тээврийн ослын асуудлыг дрон болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрхэн хурдан, үр дүнтэй шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Нийслэлд гарч буй зам тээврийн ослын 80 орчим хувь нь хоёр автомашин шүргэлцсэн, хөнгөн хэлбэрийн осол байдаг бөгөөд ийм дуудлагад цагдаа нар ослын газар түгжрэлээс хамааран 15-40 минутын дараа очиж, хэмжилт, бүртгэл хийхэд дахиад дор хаяж 30 минут зарцуулдаг. Зарим тохиолдолд энэ хугацаа хоёр цаг хүрэх нь ч бий. Үүний улмаас тухайн орчинд түгжрэл улам бүр нэмэгдэж, замын хөдөлгөөний урсгалд томоохон сөрөг нөлөө үзүүлдэг талаар уулзалтад оролцогчид онцолсон юм.

НИТХ-ын дарга А.Баяр “Хоёр машин шүргэлцсэн ослыг 5-10 минутын дотор шийдэх технологийн шийдэл хайж байна. Замын цагдаа заавал очихгүйгээр дроноор тухайн ослын газрыг хянан зураг авч, мэдээллийг систем рүү илгээх, улмаар хиймэл оюун ухаанаар боловсруулан хэн буруутай, хэдэн төгрөгийн хохирол гарсныг тогтоох боломжийг бүрдүүлэхийг зорьж байна” гэв. Мөн жолооч нар ч өөрсдөө ослын зургаа систем рүү илгээж болох бөгөөд үүний тулд дүүрэг бүрт замын хөдөлгөөний удирдлагын төвөөс удирддаг дроны систем шаардлагатай байгааг онцоллоо.

“MGIS” компанийн зүгээс БНСУ-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын газартай хамтран ажиллаж, дроны зураг авалт, систем хөгжүүлэлт болон борлуулалтын чиглэлээр мэргэшсэн туршлагатай гэдгээ хэлж, “Дроныг ослын газар ашигласнаар цаг хугацааг 60-70 хувиар хэмнэж байгаа үр дүн бий. Монголд ийм систем нэвтрүүлэх боломжтой. Эхний ээлжид дата цуглуулах, судалгаа, туршилт хийх шаардлагатай ч хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлэв.

Энэхүү санаачилга нь дэвшилтэт технологийг нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад нэвтрүүлж, иргэдийн цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх, замын түгжрэлийг бууруулах шинэ шийдэл болох төлөвтэй байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 31 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 32 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 16 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 18 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 21 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 23 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 26 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 33 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 38 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 39 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 44 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top