x

Трамп ган, хөнгөн цагааны импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагааны импортын татварыг 25 хувиас 50 хувь болгон хоёр дахин өсгөх захирамжид гарын үсэг зурлаа. Лхагва гарагаас хэрэгжиж эхлэх уг шийдвэр нь Америкийн гангийн салбарын тогтвортой байдлыг хамгаалахаар чиглэж буйг Трамп онцолсон ч олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байна.

Тус татварын нэмэгдэл нь 2025 оны гуравдугаар сараас хойш хоёр дахь удаагаа өсөж байгаа бөгөөд энэ нь автомашин, лаазалсан хүнс зэрэг метал ихээр ашиглагддаг салбарт шууд нөлөөлнө. Шүүмжлэгчид үүнийг гадаадын үйлдвэрлэгчдэд дарамт болж, худалдааны түншүүдийн эсэргүүцлийг өдөөж, эцэстээ Америкийн хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч Трамп Их Британитай хийж буй худалдааны хэлэлцээний хүрээнд тус улсаас оруулж ирэх металлуудад өмнөх 25 хувийн татварыг хэвээр үлдээжээ. АНУ нь дэлхийд ган импортлогч орнуудын тоонд Европын холбооны дараа хоёрт жагсдаг бөгөөд гол нийлүүлэгч орнуудад Канад, Бразил, Мексик, Өмнөд Солонгос багтдаг.

Трамп 2017–2021 оны анхны бүрэн эрхийн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг хангах нэрийн дор ганд 25, хөнгөн цагаанд 10 хувийн татвар оноож байсан. Гэвч дараа нь АНУ холбоотнуудтай байгуулсан гэрээ болон зарим бизнесийн хүсэлтийн дагуу тодорхой бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн. Харин энэ оны гуравдугаар сард эдгээр хөнгөлөлтийг хүчингүй болгож, хамгаалалтын бодлогыг дахин чангатгасан юм.

Баасан гарагт АНУ-ын гангийн үйлдвэрт болсон уулзалтын үеэр Трамп мэдэгдэхдээ, “Америкийн бизнес эрхлэгчид гадаадын биш, зөвхөн дотоодын ханган нийлүүлэгчдээс авах нөхцөлийг бий болгохын тулд татварыг илүү өндөр болгохыг зорьж байна” хэмээн мэдэгдсэн нь тус бодлого ирэх сонгуулийн өмнөх популист алхмын нэг байж магадгүй хэмээн дүгнэхэд хүргэж байна.

Эх сурвалж: BBC News, Reuters, Bloomberg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 38 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 47 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 57 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 3 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 7 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 11 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 4 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 38 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 7 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 12 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 15 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 19 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 24 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 33 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 55 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 26 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 48 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 54 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 9 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top