x

Оюутны зээлийн эргэн төлөлтийн мэдээллээ E-Mongolia системээр шалгаарай

Боловсролын зээлийн сан нь оюутан, суралцагчдад дээд боловсрол эзэмшихэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой төрийн байгууллага юм.

Өнөөдрийн байдлаар нийт 23,000 орчим иргэн тус сангаас зээл, тэтгэлэг авч санхүүгийн дэмжлэгээр суралцаж байна.

Иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулж, илүү ил тод, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох зорилгоор “И-Монгол академи“ УТҮГ болон Боловсролын зээлийн сан хамтран оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ.

Энэ шинэчлэлээр иргэд өөрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үлдэгдэл, түүх зэргийг гар утасны аппликэйшн болон вэб хуудсаар дамжуулан хүссэн үедээ харах боломжийг олгож байна.

Лавлагааг хэрхэн авах вэ?

  • E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтрэх.
  • Үйлчилгээ хайх хэсэгт “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагаа” гэж бичин хайх.

Эсвэл: “Лавлагаа, тодорхойлолт” цонхоос -> “Боловсролын лавлагаа, тодорхойлолт” -> “Дээд боловсрол” хэсгийг сонгон авах.

Яагаад энэ мэдээллийг заавал шалгах хэрэгтэй вэ?

  • Санхүүгийн төлөвлөлтөө зөв хийхэд тусална.
  • Төлбөрөө хугацаанд нь төлснөөр торгууль, алдангиас сэргийлнэ.
  • Төрийн болон хувийн байгууллагад ажилд ороход шаардагдах тодорхойлолт, мэдээллийг хялбар авах боломжтой.

Иймээс иргэн та Боловсролын зээлийн сангаас авсан зээл, тэтгэлгийн мэдээллээ тогтмол шалгаж, эргэн төлөлтөө хариуцлагатай хийхийг уриалж байна.
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа 2 цаг 43 мин Мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байна 2 цаг 52 мин НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх ажиллагааг эхлүүлнэ 3 цаг 0 мин Европын Холбоо Орост тавьсан хоригоо сунгав 3 цаг 3 мин Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна 3 цаг 13 мин Д.Баярхүү: ШХАБ-ын цаашдын төлөвшлийг ажиглах нь зүйтэй 4 цаг 7 мин “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ 4 цаг 19 мин Автомашингүй өдөр: Хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй 5 цаг 25 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 5 цаг 32 мин Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна Өчигдөр 14 цаг 05 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Өчигдөр 14 цаг 02 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй Өчигдөр 14 цаг 01 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Өчигдөр 13 цаг 58 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв Өчигдөр 13 цаг 56 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ Өчигдөр 13 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Өчигдөр 13 цаг 50 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна Өчигдөр 13 цаг 50 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ Өчигдөр 12 цаг 50 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна Өчигдөр 12 цаг 38 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно Өчигдөр 12 цаг 14 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а... Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ
Top