x

Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт эхэллээ

Өмнөд Солонгост Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн огцролттой холбогдуулан Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт улс даяар эхэллээ. Үндэсний Сонгуулийн Хорооны мэдээлснээр, санал хураалт өглөөний 6 цагаас оройн 8 цаг хүртэл нийт 14,295 санал авах байранд явагдаж байна. Сонгуулийн энэхүү үйл явц нь өмнөх төрийн тэргүүн Юн Сок Ёлийн гэнэт цэргийн онц байдал тогтоох оролдлого хийсний улмаас улс төр, эдийн засгийн гүн хямралд орсон нөхцөл байдалд хариу болгож, зургаан сарын дараа зохион байгуулагдаж буйгаараа онцлог.

Энэ удаагийн сонгуульд 44 сая 391 мянган сонгогч бүртгүүлсэн бөгөөд тэдний 15.4 сая нь өнгөрсөн Пүрэв, Баасан гарагуудад урьдчилсан санал хураалтад оролцжээ. Урьдчилсан санал хураалтын ирц 34.7 хувьтай гарсан нь 2014 оноос хойшхи хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Санал тоолох ажил санал авах байрууд хаагдмагц эхэлж, шөнө дундын үед ялагч тодрох магадлалтай байгаа бол, албан ёсны үр дүнг Лхагва гарагт 7-9 цагийн хооронд зарлана.

Сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байна:

  • Ардчилсан намаас Ли Жэ Мён

  • Ардын хүч намаас Ким Мун Су

  • Шинэ Шинэчлэгч намаас Ли Жун Сок

  • Ардчилсан Ажилчны намаас Квон Ён Гук

  • Бие даагч Сон Жин Хо

Санал асуулгуудаар Ардчилсан намын Ли Жэ Мён, Ардын хүч намын Ким Мун Су нар өрсөлдөөний голд явж байгаа бөгөөд Ли Жэ Мён Кимээс ойролцоогоор 10 хувиар илүү дэмжигдэж буйг мэдээллийн агентлагууд онцолж байна. Хоёр нэр дэвшигч хоёулаа эдийн засгаа сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж байгаа ч Ли Жэ Мён Юн Сок Ёлийн хэрэгт хариуцлага хүлээлгэх, Ким Мун Су “дарангуйлалгүй” ирээдүй бүтээх амлалтаараа ялгарч байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль нэг шаттай, олонхийн мажоритар тогтолцоотой явагддаг бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигч шууд ялалт байгуулдаг. Энэ удаа сонгогдсон Ерөнхийлөгч Үндэсний Ассамблейд шууд тангараг өргөн ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэж эхэлнэ.

Ажиглагчид дараагийн төрийн тэргүүн улс орны гүнзгий хуваагдлыг даван туулах, төрийн тогтвортой байдлыг сэргээх, иргэдийн итгэлийг дахин олж авах зэрэг хүнд даалгавартай нүүр тулна гэж дүгнэж байна.

Эх сурвалж: Yonhap, Үндэсний Сонгуулийн Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top