x

Их Британи НАТО-гийн хамгийн дэвшилтэт гишүүн болох зорилт тавив

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер өчигдөр улсынхаа батлан хамгаалахын стратегийг шинэ түвшинд гаргах, улмаар НАТО-гийн хамгийн дэвшилтэт гишүүн орон болгох зорилтоо олон нийтэд танилцууллаа. Шотланд дахь тэнгисийн цэргийн усан онгоцны үйлдвэрт хэлсэн үгэндээ тэрбээр цөмийн шумбагч онгоцууд шинээр бүтээж, Европт дайн тохиолдсон нөхцөлд бүрэн бэлтгэлтэй байхаар зэвсэгт хүчнээ чадавхжуулна гэдгээ мэдэгдэв. Энэ нь Москва болон Вашингтонд илгээж буй хүчтэй дохио болохыг ажиглагчид онцолж байна.

Батлан хамгаалахын шинэ стратеги нь 130 хуудас бүхий албан ёсны баримт бичигт тусгагдсан бөгөөд 2027 он гэхэд салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувь, 2030 он гэхэд 3 хувьд хүргэх зорилт тавьжээ. Энэ бол ЗХУ задраснаас хойших хугацаанд Их Британиас гаргаж буй хамгийн өргөн хүрээтэй, системчилсэн стратеги хэмээн үнэлэгдэж байгаа бөгөөд кибер орон зай дахь эрсдэл, цөмийн хүчин чадлыг бэхжүүлэх, батлан хамгаалах үйлдвэрлэлийн суурийг өргөтгөх зэрэг олон зорилтыг хамарсан байна.

Онцлох заалтуудаас дурдвал:

  • Австрали, АНУ-тай хамтарсан АУКУС түншлэлийн хүрээнд 12 шинэ цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэнэ.

  • Цөмийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 15 тэрбум фунт стерлинг зарцуулахаар тусгасан.

  • Ердийн зэвсэглэлийг 7000 ширхэг холын тусгалт зэвсгээр өргөтгөх.

  • Цэргийн 6 шинэ үйлдвэр барихад 1.5 тэрбум фунт стерлингийн төсөв хуваарилна.

  • Оросын талаас ирж буй кибер халдлагад хариу өгөх шинэ кибер командлал байгуулна.

Гэхдээ энэхүү баримт бичигт Их Британийн цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх талаар тусгаагүй байна. Европын орнуудын батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх асуудал нь АНУ-ын зүгээс удаа дараа тавигдаж ирсэн ч ихэнх орнууд ДНБ-ий 2 хувийн босгыг хангалттай хэмжээнд биелүүлж чаддаггүй хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп НАТО-гийн гишүүдийг “аюулгүй байдалдаа хангалттай анхаарахгүй байна” хэмээн шүүмжилж, АНУ эвслээс гарч магадгүй гэсэн мэдэгдэл ч хийж байсан.

Ажиглагчдын үзэж байгаагаар энэхүү шинэ стратеги баримт бичиг нь Их Британи улс Украины дайн эхэлснээс хойш батлан хамгаалахын зардлаа эргэн харж, аюулгүй байдлын орчноо шинээр үнэлж эхэлсний тод илрэл юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 39 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 47 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 57 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 3 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 7 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 11 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 4 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 38 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 7 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 12 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 15 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 19 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 24 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 33 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 55 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 26 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 48 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 54 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 9 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top