x

БНСУ-д ерөнхийлөгчийн сонгууль эхэлж, урьдчилсан ирц дээд амжилтад ойртлоо

Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өнөө өглөөний 06:00 цагаас улс даяар эхэллээ. Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарласнаас хойш яг зургаан сарын дараа энэхүү сонгуулийг товлон зарласан бөгөөд санал авах ажиллагаа оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Сонгуулийн үндэсний хорооноос мэдээлснээр, улс даяар 14 295 санал авах байр нээгдэж, 44.3 сая орчим сонгогч саналаа өгөх эрхтэй. Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр өдрийн урьдчилсан санал хураалтад 15.4 сая сонгогч оролцсон нь 34.74 хувийн ирцтэй байж, 2014 оноос хойших хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт болов.

Санал хураалт дуусмагц саналын хуудсыг шууд тоолж эхлэх бөгөөд ялагч шөнө дунд орчимд тодрох хүлээлттэй байна. Харин албан ёсны дүнг лхагва гарагийн өглөө 6:00 цагт гаргаж, 07:00-09:00 цагийн хооронд сонгуулийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах юм.

Сонгууль хугацаанаасаа өмнө болж байгаа тул шинэ ерөнхийлөгч сонгогдсоныхоо дараа шилжилтийн үегүйгээр шууд ажилдаа орно. Тангараг өргөх ёслол Үндэсний Ассемблейн танхимд хийгдэх төлөвтэй байгаа боловч дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь зарлана.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд:

  • Ардчилсан намаас Ли Жэ Мён,

  • Ардын хүч намаас Ким Мүн Сү,

  • Шинэ шинэчлэлийн намаас Ли Жүн Сок,

  • Ардчилсан хөдөлмөрийн намаас Квон Ён Гук,

  • Бие даагч Сон Жин Хо нар нэр дэвшиж байна.

Сүүлийн санал асуулгаар Ли Жэ Мён 40 хувь, Ким Мүн Сү 30 хувь, Ли Жүн Сок 10 хувь тус тусын санал авч буй нь саналын зөрүү багасч байгааг харуулж байна.

Хоёр гол өрсөлдөгч эдийн засгийн өсөлт болон хиймэл оюун ухааны хөгжлийг тэргүүн амлалт болгож, гадаад бодлогод харилцан адилгүй байр суурь илэрхийлж байна. Ли Жэ Мён “прагматик” дипломат бодлого баримтлана гэж байхад, Ким Мүн Сү Умард Солонгосын аюулыг сөрөх “тогтоон барих хүчин”-ийг онцолсон юм.

Мөн тэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа болон сонгогдох давтамжийг өөрчлөх асуудалд ижил байр суурьтай байгаа нь анхаарал татаж байна. Ли Жэ Мён бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг зорьж байгаа бол Ким Мүн Сү 2028 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж, бүрэн эрхийн хугацаагаа богиносгох санал дэвшүүлжээ.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top